Home » Хэрэв таньд аз таарч, цаг нь ирсэн бол …

Хэрэв таньд аз таарч, цаг нь ирсэн бол …

by Aurora

Хэрэв таньд аз таарвал: та цор ганцаар үлдэх болно. Хэн ч таны хажууд үлдэхгүй, та цор ганцаар үлдэнэ. Та бусдад итгэлээ алдаж анх удаа өөртөө итгэх болно, бие даан хөл дээрээ зосгох гэж оролдох болно.
Хэрэв таньд аз таарч, цаг нь ирвэл: амьдрал таньд хүнд цохилт өгөх болно. Гаднах гял цал болсон бүрхүүлийг хага цохиж, доторхи үнэн төрхийг гаргаж ирэх болно.

 

Хэрэв таньд аз таарч, цаг нь ирвэл: та маш их өвдөлт мэдрэнэ. Бараг л үхэл сэхэлийн ирмэгт очих болно. Дахин шинээр төрөхийн тулд. Хэрэв таньд аз таарвал: та уйлах болно. Нулимсаа нуухын аргагүй ихэр татан уйлах болно. Урсах нулимс таны сэтгэлийг угааж, шинэ сэргэг амьдрал эхлүүлэх эхийг тавих болно.

Хэрэв таньд аз таарвал: та үнэн төрхөө бусдын хажууд нууж чадахгүйд хүрэх болно. Та яагаад ч үнэн төрхөө нууж чадахгүй. Хэн таньтай хамт, хэн үгүйг та ойлгох болно. Хэрэв таньд аз таарвал: та хариу олж чадахгүйд хүрнэ. Энэ мөчид та өөрөө, бие даан шийдэл хайж эхлэх болно.

Хэрэв таньд аз таарвал: та сайн нөхөд, бусдын үзэл бодол, гуру багш нар болон агуу шидтэнгүүдэд итгэх итгэлээ бүрэн алдах болно. Хэрэв та амьд гарч чадвал, энэ ертөнцийг анх удаа үнэн бодитоор харах болно. Хэрэв таньд аз таарч, цаг нь ирвэл: зөвлөж, түших хүн олдохгүй байдалд хүрэх болно. Хэн ч олдохгүй.

Та өөрийн дотор чиглүүлэгч авралын од хайж эхлэнэ. Хэрэв таньд аз таарч, цаг нь ирвэл: тэсвэрлэхийн аргагүй хүнд байдалд орох болно. Та нэг бол энэ асуудлыг ямарч хамаагүй үнээр шийдвэрлэх юм үү?, үгүй бол бүх юм жам ёсоороо болог гэж биеэ суллах болно.

 

Хэрэв таньд аз таарвал: та алдана, хууртагдана, доромжлуулна. Энэ бүгд амьдралын туршлага болон таны сэтгэлд үүрд тамгалагдах болно. Хэрэв таньд аз таарвал: та ямарч мөнгөгүй үлдэх болно. Өмнө нь мөнгө төлөөд хүссэн зүйлээ хийлгэдэг байсан хүмүүстэй анх удаа жинхнээсээ тулах хэрэг гарах болно.

Хэрэв таньд аз таарвал: та маш их мөнгөтэй байх болно. Мөнгөнд жаргал үгүй гэдэг зүйр цэцэн үгийн үнэн учрыг ойлгох хүртлээ маш их зовлон туулах болно. Хэрэв таньд аз таарвал: бүгд таныг хайрлах албагүй гэдгийг ойлгох болно. Хүн бүрт таалагдах гэсэн тэнэг бодлоо авч хаяж, өөрийн дотоод үнэт зүйлсээ эргэн нэг харах болно.

Хэрэв таньд аз таарвал: хамгийн дотны хүн таниас нүүр буруулах болно. Та өөр хүнээс хамаарах аз жаргал хэрхэн хэврэг гэдгийг ойлгох болно, аз жаргалыг зүй ёсоор үнэлж сурах болно. Хэрэв таньд аз таарвал: та өөрийн хайрттайгаа нүүр тулан үнэн сэтгэлээсээ ярилцах завшаан тохиох болно.

Хоёр үнэн халз тулах болно. Түүнийх болон таных. Шүргэлцэх төдий хоёр ертөнцийн хооронд орших хоосон орон зайг мэдрэх болно. Хэрэв таньд аз таарвал: энэ бүгдийг та тэсэн ард нь гарч чадах болно. Өөрийгөө өөрчлөх хүч олдох ёстой.

 

 

Зовлонг жаргал болгох сэтгэлийн хүчинд итгэх болно. Үзэн ядалтыг -хүндлэл болгох. Айдсыг – адал явдал болгох.
Баяр баясгаланг- урам өгөх дурсамж болгох. Ичих, буруутгах зовлонг өөрийн сэтгэлээс алтан шүүрээр тонилгох болно. Үлдэх сорви- орох хаалга болог. Хэрэв таньд аз таарч, цаг нь ирсэн бол …

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Oшо Бясалгал

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!