Нэгэн ядуу хүн Буддагаас ийнхүү асуув Би яагаад ийм ядуу юм бэ? Будда хэлэв: Та өгөхийг сураагүй байна. Ядуу хүн асуув: Надад юу ч байхгүй бол яах вэ? Будда: Таньд хэд хэдэн зүйлүүд байгаа. Тухайлбал таньд нүүр байна.
Нүүрээрээ инээмсэглэлийг өгч болно. Таньд ам байна. Амаар бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхээр магтаалийг хэлж болно. Таньд сэтгэл байна: Бусдад та сэтгэл зүрхээрээ өглөг өгч болно.
Таньд нүд байна: Нүдээрээ бусдыг сайхан харж болно. Таньд бие байна: Биеээрээ бусдад туслах хэрэгтэй. Тиймээс бид бүгд үнэндээ ядуу биш юм. Жинхэнэ ядуу хүн гэдэг бол оюун санаа буюу сэтгэлээрээ ядуу хүнийг л хэлнэ.