Home » Өвөг дээдсийн жор: Та ямар нэгэн үрэвсэлтэй бол үүнийг уугаарай.

Өвөг дээдсийн жор: Та ямар нэгэн үрэвсэлтэй бол үүнийг уугаарай.

by Aurora

Ам, хамраас ногоон цэр нус гарах болон ер нь л ямар нэгэн үрэвсэлтэй бол 3 л усанд 1 атга ганга, 5 алим томоор нь хувааж хийгээд сайтар буцалгаад өдөр бүр 3 литрийг багтаан уугаарай. Ингэсээр цэр нусны өнгө зүгээр болж, бусад үрэвсэл ч намддаг талаар Онгод хэлж байсан бөгөөд бид туршиж үзээд батлагдсан юм.

 

Ганга нь Монгол байвал тустай. Дэлгүүрт зардаг оросоос ирсэн ганга өвсийг бол аагтай биш байна гэж Онгодууд голж байсан. Алимтай ганга дажгүй л ундаа юм билээ. Бас сайхан тураадаг. Энэ зуураа өдөр бүр ядахдаа хамгийн багадаа 45 сунаж мөргөхөд фигууур гэж зурайгаад л ирдэг.

108 мөргөөд байвал мөддөө үхэхгүй ч мөргөнө гэдэг яг хийхээр бас л чанга байдаг. Өдөр бүр зөв хийж байгаарай.
108-ыг хийхдээ өдөр бүр нэмсээр дасгадаг юм.   Гангаа 1 сар уугаад 2 сар завсарлаарай. Тэгэмгүй бол сэрүүдэнэ.
Жирэмсэн хүн 7 хоногоос хэтрүүлж ууж болохгүй.

Учир нь сэрүүддэг. Мөн бөөрний дутагдалтай хүнд эрс хориотой гэж байна. 3-аас бага насны хүүхдэд ханиадны үед хэрэглэж болдог ч ханиад намдмагц болих хэрэгтэй. Бага тунгаар өгдөг. Бусдаараа бол зүгээр. Дархлаа сэргээдэг. Алим нь ганганы хорыг дарна.

Ганга дангаар нь хэрэглэвэл болохгүй бөөр цуцаадаг гэснийг анхаар. Биед байгаа хамаг төмрийг чинь шавхаад дуусчих учраас Алим хийдэг.  Ходоодны шарх, судасны нарийсал, үе мөчний үрэвсэл, амьсгалын замын үрэвсэл, мөн савны үрэвсэл гэх мэт олон архаг үрэвсэл, бүх төрлийн мөөгөнцөрт, элэгний өөхлөлтөнд тустай.

Хэрвээ ил мөөгөнцөр байвал шавшиж хэрэглэнэ. Сахар хийж болохгүй.  1 сар хэрэглээд 2 сар амарна. Төмөр, цусны эмчилгээтэй хавсарч хэрэглэхгүй. Сарын тэмдэгийн үед хэрэглэхгүй. Төмөр шавхах учир цус алдалтын үед хэрэглэхгүй заалттай.

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Ayangat Udgan

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!