Home » Охин минь, сонс: Нар өнгөрвөл шөнө ирнэ Нас өнгөрвөл үхэл ирнэ Үр хүүхдээ буянд сурга Мишээж өнгө царайг лянхуа мэт үзэсгэлэнт болго Эелдэг занг мяндас магнаг мэт уяхан болго Хэзээ ямагт бодь эрдэнээс бүү сал

Охин минь, сонс: Нар өнгөрвөл шөнө ирнэ Нас өнгөрвөл үхэл ирнэ Үр хүүхдээ буянд сурга Мишээж өнгө царайг лянхуа мэт үзэсгэлэнт болго Эелдэг занг мяндас магнаг мэт уяхан болго Хэзээ ямагт бодь эрдэнээс бүү сал

by Aurora

Охин минь, сонс Аяа, эртний ерөөлөөр үр болсон охин минь, эцгийн хэлэхийг сонс. Хуран үүдсэн бүхэн мөнх бус гэдгийг Хутагт дээдэс номлосныг мэднэ биз ээ. Модны навч насад модтойгоо үл ханилна Хүний үр насад эцэг эхтэйгээ үл сууна Луугийн дуу хэдий их дуурьсавч алсарч одно

 

 

Ертөнцийн алдар хэдий их доргиловч улирч одно Солонгийн өнгө үзэсгэлэнтэй дурьтавч замхарч арилнаИдэр залуу гоо бие байвч өтөлж хуучирна Голди мянган зүүд зүүдлэвч сэрэх цагт хоосон Гоомой энэ насны явдал бүхэн үхэх цагт худал НАР ӨНГӨРВӨЛ ШӨНӨ ИРНЭ НАС ӨНГӨРВӨЛ ҮХЭЛ ИРНЭ.

Энэ үхэл гэдэг чинь: Далавчтай шувуу мэт дутааж болдоггүй Далд газар нуугдаж болдоггүй Цэцэн үгээр тэмцэж болдоггүй Цэвэрхэн башраар хуурч болдоггүй Аргын сайнаар цагийг хойшлуулж болдоггүй Амрагийн зэргээр нөхрөө дагуулж болдоггүй

Олз эдийн ихээр зольж болдоггүй Омог хүчний ихээр эсэргэлж болдоггүй Үймэх салхинд зүг чиг бий юу?
Үхэх цаг ирэхэд болзоо хэмжээ бий юу? Энэ мэт үхэл ирэхийн цагт НОМ БУЯНаас өөр тустай юм огт үгүй
Чин зүрхний амрагтаа боол эм мэт биширч яв

 

Зэргийн олон хатадтай шувууны далавч мэт атаагүй яв Хичээлийг цангасан заан усанд орох мэт буцалтгүй бай
Хянал сэрэмжийг хаширсан мий /эр муур/ мэт сэргийлж бай Мишээж өнгө царайг лянхуа мэт үзэсгэлэнт болго
Эелдэг занг мяндас магнаг мэт уяхан болго

Тусч сэтгэлийг огторгуй мэт уужим тэл Саруул билгийг далай мэт гүнзгий хөгжүүл Адуу мэт орой унтаж, шувуу мэт эрт бос Галуу зулзагаа усанд дагуулах мэт Үр хүүхдээ буянд сурга Элбэрэлт бодь гөрөөс мэт өнчин хүнд өмөг болж яв
Эвэршээл /зовлон/арилгах эм мэт зовлонт амьтны амьсгаа уужруулж яв

Хэзээ ямагт бодь эрдэнээс бүү сал Хэтийн болон даруй хэргийг нэгэн насанд амжуул Хөгшин эцэг надаас салахдаа санаа бүү зов Хүний газар гэвч буяны орон мундашгүй Охин минь, сонс Охин минь, сонс Охин минь, сонс Охин минь, сонс

Говийн Догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа  Охин минь, сонс

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!