Home » Энэ дэлхийд юм бүхэн хувирч өөрчлөгдөнө. Юунаас ч үл шалтгаалан, үл өөрчлөгдөх зүйл гэж хорвоод үгүй. Цаг нь болж, нөхцөл бүрэлдэхэд бүх юм төрж, цаг нь болж, нөхцөл бүрэлдэхэд унаж хатах нь хөдөлшгүй үнэн юм

Энэ дэлхийд юм бүхэн хувирч өөрчлөгдөнө. Юунаас ч үл шалтгаалан, үл өөрчлөгдөх зүйл гэж хорвоод үгүй. Цаг нь болж, нөхцөл бүрэлдэхэд бүх юм төрж, цаг нь болж, нөхцөл бүрэлдэхэд унаж хатах нь хөдөлшгүй үнэн юм

by Aurora

Гайхамшигт хэлхээ холбоо. Хүмүүсийн зовлон зүдүүрт өөрийн учир шалтгаан буйн адил, зөв замыг дагаваас гэгээрэх нь лавтайн адил, энэ хорвоогийн юмс нөхцөл байдал бүрэлдэхийн үр дагавар юм. Нөхцөл бүрэлдэхэд энэ орчлонд бүх юм буй болж, нөхцөл бүрэлдэхэд бүх юм арилна. Бороо орох, салхи үлээх, цэцэг навч дэлгэрэх, навч унах энэ бүхэн нөхцөл бүрэлдэхэд л болж буй.

Хүн эцэг эхийн хоорондын холбооноос мэндэлдэг. Хоол хүнс түүний биеийг тэнхрүүлж, мэдлэг туршлага санаа сэтгэлийг нь хөгжүүлдэг. Тиймээс бие, сэтгэл хоёр нь нөхцөл бүрэлдсэний ачаар оршин тогтнож, нөхцөл бүрэлдэхэд
өөрчлөгдөнө.

Утсыг хооронд нь хэлхэхэд тор буй болохтой адил энэ ертөнцийн бүх юм өвөр зуураа хэлхээ холбоотой. Торны нэг зангилаа дангаараа оршин тогтнож чадна гэж бодсон хүн ихээхэн алдаж буй хэрэг. Торны зангилаа бусадтайгаа холбогдож, сая тор болно. Зангилаа бүхэн бусад зангилааны нэг хэсэг юм.

Нөхцөл бүрэлдэж цаг нь ирэхэд цэцэг цэцэглэдэг, нөхцөл бүрэлдэхэд унаж хатдаг. Өөрсдийн дураар
цэцэглэж, дураараа унаж хатах нь үгүй. Цэцэг навч цаг нь болж нөхцөл бүрэлдэхэд цэцэглэж, мөн нөхцөл бүрэлдэхэд унаж хатах учир энэ ертөнцөд тогтонги зүйл байхгүй.

Энэ дэлхийд юм бүхэн хувирч өөрчлөгдөнө. Юунаас ч үл шалтгаалан, үл өөрчлөгдөх зүйл гэж хорвоод үгүй. Цаг нь болж, нөхцөл бүрэлдэхэд бүх юм төрж, цаг нь болж, нөхцөл бүрэлдэхэд унаж хатах нь хөдөлшгүй үнэн юм. Бүх юм өөрчлөгдөн хувирч, байснаараа эс байх нь энэ ертөнцийн цорын ганц хувиршгүй үнэн юм. Гагцхүү энэ үнэн хэзээ ч үл өөрчлөгдөнө.

Эх сурвалж: Бурхан багшийн сургаал ном

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!