Хүн хэт удаан зөв байсан даа ядардаг зарим даа. Бусдыг бодож, бусдын төлөө зөөлөн байсан даа бас ядардаг. Хүмүүс улам л давардаг. Өөрөө л болж байвал миний ямар буй нь тэдэнд огт падлийгүй байдаг. Байгаадаа хангалуун хүнийг буян дагадаг.
Бусдыг үнэлж мэддэг хүн бүх сайхантай учирдаг. Хортой үг ямар ч хүнийг үхүүлэх шидтэй. Хүчтэй үг үхсэн хүнийг ч сэргээх увидастай. Үг хэлээ бодож, үнэн худлыг тунгааж, хүнийг сэтгэлийг тольдож, эцсийн мөчид үгээ гаргаж байгаарай. Таны бодлогогүй хэлсэн үг. Бусдад юуг ч бодогдуулж болно.
Зарим зүйл амьдралд хоёр заяахгүй гэдэг энгийн логикийг ойлгосон цагаас амьдрал илүү утга учиртай болдог.
Сайхан сэтгэлтэй хүн үгээ ил хэлж ад болно. Санаа муут үгээ залгиж сайн хүн болно. Хүн тэнэгтээ уучилдаг юм биш, хүчтэй болохоороо л уучилдаг юм, гомдож өөртөө ачаа бүү үүрээрэй!
Хэн юу гэх бол гэж битгий ай.Чиний амьдралыг чи өөрөө л зурсан. Алдсан ч оносон ч чиний л орон зай. Мэдлэг бол хүч, мэдлэг бол баялаг. Удам сайтай хүн нас явах тусам чангарч амьдрал нь өөдөлдөг. Угсаа муут жил ирэх тусам суларч муу муухай нь илэрч гардаг.
Хүнд туулж ухаажих зам. Давж байж эдлэх жаргал. Алдаж байж онох сонголт Цаг нь ирэхээр учрах тавилан гэж байдаг. Хүн ер нь ах дүү, хамаатан садан найз нөхөддөө чадвал туслаад чадахгүй бол төвөг удчихгүй явах нь хамгийн том тус. Хэн нэгнийг хайхаа зогсоо.
Зорилгодоо төвлөрөн амьдралаа бүтээ. Зөв хүн нь тань луу очих замаа олоод л ирнэ. Өчигдөр тохиолдсон муу зүйлээ бодож өнөөдрөө бүү сүйтгээрэй. Түүнийг явуул. Гол өөдөө урсдаггүй шиг. Нас минь буцах биш дээ. Гараас хөтлөх үрс минь. Зөв л амьдарвал болно доо.
Бүсгүй хүнийг өөрийн охин шигээ хайрлаж, дүү шигээ хамгаалж, ээж шигээ хүндлээрэй. Эрчүүд минь эрүүл мэнд, эхнэр хоёроосоо л мөнгө, сэтгэл хоёроо бүү харамла. Хүн чанаргүй хүн. Хөөрхөн байгаад ч яахын. Бусдыг дорд үздэг хүн. Боловсролтой байгаад ч яахын. Атаархуу хүн хурдан хөгширч, гомдомтгой хүн өвчилж, уур ихт тэнэг болж, харин хайр хүнийг залуужуулдаг.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Tsetsegjargal Dorj