Home » Атаархуу хүн хурдан хөгширч, гомдомтгой хүн өвчилж, уур ихт тэнэг болж, харин хайр хүнийг залуужуулдаг.

Атаархуу хүн хурдан хөгширч, гомдомтгой хүн өвчилж, уур ихт тэнэг болж, харин хайр хүнийг залуужуулдаг.

by Aurora

Мэдлэг бол хүч, мэдлэг бол баялаг. Удам сайтай хүн нас явах тусам чангарч амьдрал нь өөдөлдөг. Угсаа муут жил ирэх тусам суларч муу муухай нь илэрч гардаг. Хүнд туулж ухаажих зам. Давж байж эдлэх жаргал. Алдаж байж онох сонголт Цаг нь ирэхээр учрах тавилан гэж байдаг.

Хүн ер нь ах дүү, хамаатан садан найз нөхөддөө чадвал туслаад чадахгүй бол төвөг удчихгүй явах нь хамгийн том тус. Хэн нэгнийг хайхаа зогсоо. Зорилгодоо төвлөрөн амьдралаа бүтээ. Зөв хүн нь тань луу очих замаа олоод л ирнэ. Өчигдөр тохиолдсон муу зүйлээ бодож өнөөдрөө бүү сүйтгээрэй. Түүнийг явуул.

Гол өөдөө урсдаггүй шиг. Нас минь буцах биш дээ. Гараас хөтлөх үрс минь. Зөв л амьдарвал болно доо. Бүсгүй хүнийг өөрийн охин шигээ хайрлаж, дүү шигээ хамгаалж, ээж шигээ хүндлээрэй. Эрчүүд минь эрүүл мэнд, эхнэр хоёроосоо л мөнгө, сэтгэл хоёроо бүү харамла.

Хүн чанаргүй хүн. Хөөрхөн байгаад ч яахын. Бусдыг дорд үздэг хүн. Боловсролтой байгаад ч яахын. Атаархуу хүн хурдан хөгширч, гомдомтгой хүн өвчилж, уур ихт тэнэг болж, харин хайр хүнийг залуужуулдаг. Өөртөө итгэлтэй хүүхдийн ард түүнд эхлээд итгэсэн эцэг эх байдаг.

Хүмүүсийг таних тусам Ганцаараа байх сайхан санагдах юм. Бид тооцоогоо төлөөд дараа нь үхэх гэж төрөөгүй. Бид өсөж хөгжих, сүнсний боловсролын түвшингээ ахиулах гэж энэ хорвоод мэндлэсэн. Таниас урвасан хүнд бүү гомд, харин түүнийг өрөвд.

Яагаад гэвэл тэр хэзээ ч өөрөөс нь урвахгүй байх байсан хүнээ алдсан учраас. Нэг удаа алдахыг АЛДАА гэнэ. Тэр алдаагаа давтахыг СОНГОЛТ гэдэг. Бага боддог хүн их алддаг. Их бодож бага алдахаа хичээ. Хүн эрүүл байхын тулд сэтгэл санаагаа тайван байлгаж, уур уцааргүй амьдрах нь чухал.

Чин сэтгэлээсээ инээж бай. Хүмүүсийг уучилж, өршөөж бай. Бусдын төлөө өөрийгөө зориулж чадах хүчтэй бай. Ийм үед л сэтгэл санаа тайван байна. Би гэдэг үзлээ таягдан хая. Сэтгэлийн амар амгалан гэдэг бодь сэтгэл, билгүүн чанар юм.  Хүний бодол бас сэтгэл зүй өвчин үүсэх шалтгаан болдог.

Шунал, тачаал, уур, мунхаг гэсэн дөрвөн зүйлээс өвчин үүснэ. Эрүүл аз жаргалтай амьдрах эсэх нь өөрийн тань гарт л байдаг. Хүндрэл, бэрхшээлтэй асуудлыг минь түр ч үгүйлээ мартуулдаг хэн нэгэнтэй уулзахад үнэхээр сайхан байдаг.Аз жаргал бол шинэ баян Дотоод амар амгалан бол шинэ амжилт. Эрүүл мэнд бол шинэ баялаг Сайхан сэтгэл бол шинэ гоёо юм. Хүний сэтгэлийг дуусгадаг биш цэнэглэдэг хүн байгаарай.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Tsetsegjargal Dorj

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!