Хүмүүсийн хэл амаас айж ямар нэгэн зүйл хийхээс бүү ай. Хүмүүс чамайг юу ч хийсэн байсан шүүмжлэх л болно. Хэн нэгэнд гаргасан чин сэтгэл чинь хэзээ нэгэн цагт чамд хэд нугарч эргэж ирнэ. Өнгөрсөнд харамсаж, ирээдүйгээс горьдож амьдрах хэрэггүй. Одоо агшин л танд гэгээн хутаг соёрхоно. Үзэл суртал бүхэн сэтгэхүйд хамаарна.
Үзлийн баглаанд буй цагт сэтгэхүйн хүлээсэнд тарчилна./Ай даа хутагт/Сэтгэлд мандсан нар жаргадаггүй юм. Зүрх зүссэн үг мартагддаггүй юм. Бодлоо хяна, Үгээ цэгнэ. Аливаад бэлэн болохоо хүлээх юм бол Та үлдсэн амьдралаа хүлээсээр өнгөрөөх болно. Юу санасан 9 хүсэл гэдэгт:
- Мөнхийн хүсэл
- Жаргалын хүсэл
- Үрийн хүсэл
- Эрдмийн хүсэл
- Эрүүлийн хүсэл
- Энэрлийн хүсэл
- Эвийн хүсэл
- Буяны хүсэл
- Баяны хүсэл юм гэнэ.
Хүн бүхний юу санасан 9 хүсэл нь биелэг ээ. Дахин хэзээ ч инээхгүй байх даа гэж бодсон үед инээд бэлэглэх найз хүн бүрт хэрэгтэй байдаг. Амьдралд маш чухал 4 үг байдаг. ХАЙР, ШУДАРГА БАЙХ, ҮНЭН БАЙХ, ХҮНДЛЭЛ. Таны амьдралд эдгээр байхгүй бол Та юу ч үгүй гэсэн үг.
Хувь тавилан гэж цаанаасаа зураад өгөгдсөн зүйл байдаггүй. Харин хүн өөрөө л хувь тавилангаа бүтээдэг юм. Мэдлэг бол хүч, мэдлэг бол баялаг. Удам сайтай хүн нас явах тусам чангарч амьдрал нь өөдөлдөг. Угсаа муут жил ирэх тусам суларч муу муухай нь илэрч гардаг.
Хүнд туулж ухаажих зам. Давж байж эдлэх жаргал. Алдаж байж онох сонголт Цаг нь ирэхээр учрах тавилан гэж байдаг. Хүн ер нь ах дүү, хамаатан садан найз нөхөддөө чадвал туслаад чадахгүй бол төвөг удчихгүй явах нь хамгийн том тус.
Хэн нэгнийг хайхаа зогсоо. Зорилгодоо төвлөрөн амьдралаа бүтээ. Зөв хүн нь тань луу очих замаа олоод л ирнэ. Өчигдөр тохиолдсон муу зүйлээ бодож өнөөдрөө бүү сүйтгээрэй. Түүнийг явуул. Гол өөдөө урсдаггүй шиг. Нас минь буцах биш дээ. Гараас хөтлөх үрс минь. Зөв л амьдарвал болно доо.
Бүсгүй хүнийг өөрийн охин шигээ хайрлаж, дүү шигээ хамгаалж, ээж шигээ хүндлээрэй. Эрчүүд минь эрүүл мэнд, эхнэр хоёроосоо л мөнгө, сэтгэл хоёроо бүү харамла. Хүн чанаргүй хүн. Хөөрхөн байгаад ч яахын. Бусдыг дорд үздэг хүн. Боловсролтой байгаад ч яахын. Атаархуу хүн хурдан хөгширч, гомдомтгой хүн өвчилж, уур ихт тэнэг болж, харин хайр хүнийг залуужуулдаг.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Tsetsegjargal Dorj