Хэн намайг үгээр доромжилно. Хэн намайг үйлээр гутаана. Хэн намайг сэтгэлээр хорсгоно. Тэр бүхэн гэгээрэх болтугай. Хүн хичээвэл өөрийн бодсоноос их зүйлийг, бүр их хичээвэл бусдын бодсоноос ч их зүйлийг хийж чаддаг. “Баярлалаа” гэдэг үгээр байнга шагнуулж байдаг хүнээс бурхан юугаа ч харамладаггүй. Хэн нэгнийг үзэн ядна гэдэг ялагдлаа хүлээн зөвшөөрсөн л гэсэн үг.
Өг, гэхдээ өөрийгөө ашиглуулахыг бүү зөвшөөр. Хайрла, гэхдээ мэхлэгдэхийг бүү зөвшөөр. Итгэ, гэхдээ гэнэн битгий бай. Сонс, гэхдээ өөрийн дуу хоолойг бүү алд. Үзэн ядсан, хардсан, бухимдсан, итгэлгүй байх даа хэзээ ч бүү ярь. Үгсээ уруул давахаас өмнө сайн бод.
Заримдаа дуугүй байх нь дээр байдаг. Зөв хүмүүний даруу зан хэтэрвэл. Буруу хүний давруу зан ихэсдэг. Зарим хүмүүс давруу зан гаргаж буйгаа мэддэг ч болоосой. Хэлээд ч ойлгохгүйг нь мэдэх учир. Үгний гарз уу даа гэж бодогдохын.
Эмэгтэй хүн чамайг уучилж өнгөрөөнө гэдэг Эрлэгийн өмнө нүглийг чинь үүрсэнд тооцоорой
Жаргал даахгүй зовлон болж бүү давраарай харин ЧИ. Эрлэгт арын хаалга байдаггүйг, хийсэн муу үйл болгон чинь хэд дахин үржигдэж өөрт чинь буцаж очдоггийг сана.
Хорвоо ертөнцийн таталцлын хуульд цоорхой гэж үгүйг мэд. Эр хүний үүрэх ачааг хэзээ ч битгий хөнгөл. Эмэгтэйчүүд бид тэдний ачааг хөнгөлж өөрсдийнхөө ачааг нэмсэнээр тэднийг эвдэж байдаг юм шүү. Чамайг гомдоосон хүн нойроо бүтэн авч, хоолоо бүлээн идэж, толгой гэдгэр, сэтгэл тэнэгэр явж байхад чиний гомдож шаналах илүү явдал. Өөрийгөө хайрлаад амрах хэрэгтэй.
Хатуу үг сонсчихоод уучилж чаддаг ухаандаа баярла. Хамгийн мууг сонсчихоод мартаж чаддаг сэтгэлдээ таларх. Бурхан хүний хүссэнийг л өгдөг. Хэрвээ чи бусдын зовлонд баясч байвал чамайг зовлонд дуртай, түүнд баясдаг юм байна гэж ойлгоно.
Ингээд чамайг баясгахын тулд “зовлон” илгээнэ. Хэрвээ чи бусдын амжилтанд атаархан зовж байвал чамайг амжилтанд дургүй, түүнд гутардаг юм байна гэж үзнэ. Ингээд чамайг тайван байлгахын тулд “амжилт ололт”ыг тойруулна. “Муу санаа буян барна” гэж энэ.
Бусдаас хувцсаараа биш ухаанаар ялгарч, машинаар биш мэдлэгээр уралдаж, хэтэвчээрээ биш хийж бүтээснээрээ үнэлэгдэх хэрэгтэй. Гомдсон бүхэн уучилж. Уурласан бүхэн ухаарч. Учирсан бүхэн жаргалтай байг. Хэтэрхий их битгий найд, хэтэрхий их битгий хайрла, учир нь хэтэрхий их зүйл чамайг хамгийн хүчтэй өвтгөдөг юм.
Урмыг чинь хугалсан хүнд битгий бухимдаж гомд. Харин түүнийг дэндүү өндөр үнэлсэн өөртөө гомд. Амжилт ганцхан шөнийн дотор бий болдоггүй. Өдөр бүр өмнөх өдрөөсөө бага багаар сайжирч хүрдэг. Энэ бүгд нэмэгдсээр амжилтыг бүтээдэг.
Хэрэв энэ үйл таныг аз жаргалтай болгож байвал хэний ч санаа оноо энд хамаарах ёсгүй. Хэлье гэж хэлээгүй Хүйтэн үгийн араас Хэл биш сэтгэл ѳвддѳг Хартай бодол, хиртэй ухааны ѳврѳѳс хэн хэн нь ѳнчин үлддэг. Аз жаргалтай байхуйн зөвлөмжүүд:
- Хов бүү сонс
- Хүмүүс таны талаар юу ярихыг бүү тоо
- Өөрийн амьдралын дизайныг гарга
- Асуудал бүрийн сайн талыг хар
- Талархах хандлагаа хөгжүүл
- Их инээ
- Өнгөрсөн л бол түүнийг явуул.
Хайр гэж бие биенээ амгалан тайван амьдруулахыг л хэлнэ. Та өөрийгөө настайгаа хэдий чинээ адилтгана, өтлөлт хөгшрөлт төдий чинээ тан руу түргэнээр ирэх болно. Өтлөнө хөгшрөнө гэдэг биед биш ухаанд эхэлж явагддаг.
Хүнийг мөнгө биш удмын хүний мөс чанар, эцэг эхийн хүмүүжил, олж авсан мэдлэг боловсрол, чадвар, өөрийн ухамсар л авч явна.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Tsetsegjargal Dorj