Аз хийморь гэж юу вэ? Бүгд л аз хийморийг хүсдэг. Гэвч аз хийморь гэгч нь юу болохыг хэн ч ойлгодоггүй. Аз хийморь гэдэг нь маш сонирхолтой сэдэв, маш хэцүү асуулт. Аз хийморь бол сансрын эрчим юм…
Үйлийн дөрвөн хүчин зүйл бий.
Эдгээр нь хөдөлмөр, зохион байгуулалт, боловсрол, орон зай юм. Хэрэв та хаа нэг газарт элсэн цөлд амьдардаг бол та ямар нэг байдлаар амжилт олох боломж тун бага гэдэг нь ойлгомжтой. Энэхүү дөрвөн хүчин зүйлийг хүмүүс удирдан захирч чадна. Явж болно, зохион байгуулж болно, хөрөнгө санхүү олж болно.
Энэ бүхэн боломжтой. Харин тав дахь хүчин зүйл нь аз хийморь. Та үүнийг худалдаж авч чадахгүй, та үүнийг их сургуульд олж авч чадахгүй. Энэ нь хүмүүнд үл харьяалагдах ямар нэг трансцендент мөн чанартай зүйл.
Яагаад зарим нэгэнд нь аз тохиогоод, заримд нь үл тохиодог юм бэ?
Адилхан л нэг зүйл хийгээд байхад нэг нь амжилттай яваад нөгөө нь амжилтгүй байдаг юм бэ? Ийм асуултыг маш олон хүн асуудаг. Тэгэхээр аз хийморь нь эм төрлийн эрчим энерги юм. Иймээс эрчүүдэд зөвлөх эн тэргүүний зөвлөгөө бол эмэгтэйчүүдтэй эелдэг, найрсаг харьцахаас эхлэх хэрэгтэй.
Яагаад гэвэл тэднээр дамжин аз хийморь ирдэг. “Ямар аз хийморь вэ?” гэж та асууж болох юм. Тайлбарлая. Тийм эмэгтэй танд сайн хүү төрүүлж өгч болох юм. Энэ аз хийморь биш гэж үү? Хэлэх гэж байгаа үгийг минь уучлаарай, эсвэл хэн нэг тэнэгийг төрүүлвэл энэ нь танд аз хийморь авч ирэх үү?
Энэ нэг хүчин зүйл байж чадах уу? Ийм учраас та ямар эмэгтэйтэй холбогдож байна гэдгээс их зүйл шалтгаална. Таныг унаган доройтуулах эмэгтэйчүүд гэж бий, танд аз хийморийг авч ирэх эмэгтэйчүүд гэж бий. Аз хийморийг маш хүчтэйгээр авч ирдэг эмэгтэйчүүд гэж бий.
Дөнгөж гарч ирмэгцээ л гэнэтийн үсрэлт дэвшлийг авч ирдэг. Холбоо харилцаа маш чухал хүчин зүйл байдаг. Хүн бүрт аз хийморийн мөчлөг гэж бий. Харин түүнийг олох нь зурхайн үүрэг юм. Танд аз хийморь хүсье. Аз хийморь нь эм төрлийн эрчим энерги юм.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Boldsukh Badamsed Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс