Home » Сэтгэлээ шинжье: Хэрэв таны сэтгэл амгалантай бус, шаналаж байгаа бол таны сэтгэлд буруу бодлууд давтамжтайгаар урсан орж ирж байгаагийн илрэл.

Сэтгэлээ шинжье: Хэрэв таны сэтгэл амгалантай бус, шаналаж байгаа бол таны сэтгэлд буруу бодлууд давтамжтайгаар урсан орж ирж байгаагийн илрэл.

by Aurora

Сэтгэлээ шинжье. Хэрэв таны сэтгэл амгалантай бус, шаналаж байгаа бол таны сэтгэлд буруу бодлууд давтамжтайгаар урсан орж ирж байгаагийн илрэл.Учир нь тэрхүү буруу бодлууд хүсэл тачаал, уур хилэн зэрэг муу нисва нисаар хөглөгдөж байгаа юм.

 

 

Тэрхүү муу нисва нисын сэтгэл төрөхийн шалтгаан нь тухайн юмс үзэгдлийн уг мөн чанарыг зөвөөр ухаарч мэдээгүй байнаа гэсэн үг. Тиймээс юун түрүүнд өөрийн тань сэтгэлийг шаналгаад байгаа юмсын мөн чанар, шүтэн барилдлагыг зөв мэдлэг, билиг оюунаар сайтар шинжлэн ухаарч, энэрэн нигүүлсэх сэтгэл үүсгэх хэрэгтэй.

Тэгээд өөрт тань түүнтэй холбоотой хүсэл тачаал, уур хилэн зэрэг ямар нисва нисын муу сэтгэл байгааг онож тогтоогоод сайтар тэвчиж арилгана. Эцэст нь өөрт төрөөд байгаа буруу бодлуудаа тэвчээртэйгээр, хичээн шамдаж орхивоос сэтгэл амар амгалантай, зовиур шаналгаагүй байх болно.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

 

Эх сурвалж: Манба дацан эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ны доктор Г.Одонцэцэг

 

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!