Home Эх нутаг өв соёл мину “Бурхан өршөөг” гэх нь үхлээс авардаг

“Бурхан өршөөг” гэх нь үхлээс авардаг

by Aurora

Эрт үед нэг лам томуу туссан хүүхэд эмчлэхээр явж байв. Зорьсон айлдаа дөхөж явтал цагаан хувцастай, хувхай цайсан царайтай нэгэн таарчээ. Тэр хүн: Чи хаачиж явна гэхэд лам, Өвчтэй хүүхэд үзэхээр явж байна гэв.

 

Би түүнийг авч явна. Найтаах үед нь дагуулаад явна гээд өнөөх хүн харанхуйд уусан алга болжээ. Лам гайхан, дотроо эвгүйцсэн боловч амандаа тарни уншин цааш явлаа. Зорьсон айлдаа очтол хүү тайван унтаж байв. Лам судсыг нь барьж үзээд, эм боожээ.

Хүүг сэрэхэд дэргэд нь өнөөх замд таарсан хүн сууж буй нь ламд харагджээ. Бусад хүмүүст тэр харагдахгүй байгаа бололтой, хэн ч анзаарахгүй юм гэнэ. Найтаахад нь өнөөх хүн гараа сунган хүүд хүрэхийг завдахад лам “бурхан өршөөг” гэчихэв. Тэр гар хүрч чадсангүй.

Ийн хүүг найтаах бүрт лам “Бурхан өршөөг” гэсээр байгаад эрлэгийн элчийг явуулжээ. Найтаахад “Бурхан өршөөг” хэмээдэг нь ийм учиртай аж.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!