Home » Бясалгал хийдэг хүмүүсийн тархи харьцангуй залуу байдаг

Бясалгал хийдэг хүмүүсийн тархи харьцангуй залуу байдаг

by Aurora

Бясалгал хийдэг хүмүүсийн тархи харьцангуй залуу байдаг.  ӨДӨРТ 15 МИН БЯСАЛГАЛ ХИЙВЭЛ 50 НАСТАЙ ХҮНИЙ ТАРХИ 25 НАСТАЙ ХҮНИЙХ ШИГ БАЙЖ БОЛНО.

Бясалгал хийдэг хүмүүсийн тархин дахь шийдвэр гаргах, ажлын ой санамж хариуцдаг хэсэг болох тархины дух хэсэгт илүү их саарал бодис байгааг нейробиологич Сара Лазар илрүүлжээ.

 

Нас ахих тусам ихэнх хүмүүсийн духны гадар багасдаг бол 50 настай бясалгагчдых 25 настай хүмүүсийх шиг байжээ. Судалгаанд оролцсон хүмүүс өдөрт дунджаар 27 мин бясалгал хийдэг байсан байна. Гэхдээ та өдөрт 15 мин бясалгал хийсэн ч тархинд тань эерэг өөрчлөлтүүд явагддагийг өөр нэгэн судалгаа баталжээ.

Массачусетсийн Их Сургуулт болон Гарвардын анагаахын сургуулийн мэдрэл судлаач Сара Лазар тун санамсаргүй бясалгал судалж эхэлсэн юм. Тэр Бостоны марафонд оролцох бэлтгэл хийж байгаад гэмтэл авсан байна. Эмч түүнд сунгалтын дасгал хийхийг зөвлөсөн учраас йогоор хичээллэж эхэлж.

“Йогын багш маань йога танд нинж сэтгэл үүсгэнэ, зүрх сэтгэлийг чинь нээнэ” гэж байнга хэлдэг байсан. Харин би: “Ok Ok, гэхдээ би энд сунгалт хийх гэж ирсэн” гэж боддог байлаа. Гэтэл хэсэг хугацааны дараа би тайван болсноо анзаарсан.

Хүнд хэцүү нөхцлийг сайн даван туулж байсан. Хүмүүст нээлттэй, хүлээцтэй болж, бусдын байр сууринаас юмыг олж хардаг болсноо анзаарсан“. Эцэст нь тэр бясалгалын тухай ном зохиолууд үзсэн байна. Тэгээд бясалгал нь стресс тайлдаг, сэтгэл гутрал болон түгшүүр бууруулдаг, толгойн өвчин болон нойргүйдэл бууруулдаг, амьдралын чанрыг дээшлүүлдэг болохыг мэджээ.

 

Тиймээс тэр өөрөө мэдрэл судлалын чигэлэлээр судалгаагаа эхлүүлсэн байна. Эхний судалгаагаар тэр олон жил буюу 7 – 9 жил бясалгал хийсэн хүмүүсийг шалгажээ. Тэгээд бясалгалын арвин туршлагтай хүмүүсийн тархин дахь саарал эдийн хэмжээ өндөр байгааг илрүүлж.

Тухайлбал, тархины сонсголын болон бусад мэдрэлийн эрхтнүүдийн хэсэг, мөн тархины гадарын төв хэсэгт их байв. Үүнийг дараах байдлаар тайлбарлаж болно. Бясалгалын үед хүн хурдаа сааруулж энэ мөчөө ухамсарлаж эхэлдэг, бас бие махбодоо мэдэрч, амьсгал эргэн тойрон дахь чимээг анзаарч эхэлдэг.

Гэвч нейробиологичид тархины өөр хэсгүүдэд ч гэсэн саарал эд их байгааг бас илрүүлжээ. Тэр хэсэг нь шийдвэр гаргах, ажлын ой санамжтай холбоотой духны хэсэг юм. Нас ахих тусам ихэнх хүмүүсийн духны гадар багасдаг бол 50 настай бясалгагчдых 25 настай хүмүүсийх шиг байжээ. Энэ бол гайхамшиг юм.

Сара Лазар болон түүний багийхан эдгээр 50 настангууд анхнаасаа их хэмжээний тархиний саарал эдтэй байж уу гэдгийг судлах хоёр дахь судалгаагаа хийж. Ингээд өмнө нь бясалгал хийж байгаагүй хүмүүсээр 8 долоо хоног бясалгал хийлгэсэн байна.

 

Үр дүн ямар байв? Найман долоо хоногийн бясалгал хүртэл хүний тархинд эерэг өөрчлөлт авчирдаг байна. Тархины хэд хэдэн хэсэгт зузаарсан байв. Тухайлбал, сурах үйл явц, ой санамж, сэтгэл хөдлөлийг зохицуулдаг зүүн гиппокампт ийм өөрчлөлт орсон байв.

Мөн эмпати, өөр өөр байр суурийг хүлээж авах чадвар хариуцдаг зулай-чамирхайн хэсэгт өөрчлөлт орсон байв. Бас нейротрансмиттерууд үүсдэг варолиевын гүүрэнд өөрчлөлт орсон байлаа. Үүн дээр нэмж айдас, түгшүүр, түрэмгийлэл хариуцдаг хэсэг болох буйлсэн биеийн агшилт явагдсан байна.

Буйлсэн булчирхай багассан учраас судалгаанд оролцсон хүмүүсийн стрессийн түвшин буурсан нь тогтоогдсон. Иймэрхүү үр дүнд хүрэхийн тулд хир удаан бясалгах хэрэгтэй вэ? Судалгаагаар өдөрт доод тал нь 40 мин бясалгах хэрэгтэй гэсэн.

Зарим нэг судалгаагаар бол өдөрт 15 – 20 мин байсан ч болно гэсэн. Өөрийнхөө бясалгалын тухай Сара Лазар хэлэхдээ: “Миний бясалгалын цаг өөр өөр байдаг. Заримдаа 40 мин, зарим өдөр бүр 5 мин. Заримдаа бүр бясалгал хийдэггүй. Яг л фитнесс шиг юм даа. Долоо хоногт 3 удаа дасгал хийвэл сайн. Өдөр бүр бага зэрэг бясалгаж чадвал ялгаагүй сайн” гэсэн.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Бэлтгэсэн: Аниргүй төвийн бясалгалын багш Ачиймаа

 

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!