Оройн 22:00 цагаас хойш 2:00 цаг хүртэл шар цаг эхэлнэ. Энэ үед бат бөх унтах хэрэгтэй.
Бадган цаг. Аюурвэдэд өглөө 6:00 цагаас өмнө босох нь хамгийн сайн гэж заадаг. Бадган бол ус болон газрын энерги бөгөөд хүнд бас удаан байдаг.
Өглөөний 6:00 цагаас өмнө босч, дасгал хөдөлгөөн хийж, зүрх сэтгэлээ хөдөлгөж, өдрөө эрч хүчтэй эхлүүлэх нь дээр. Сайхан амттай хөнгөн өглөөний хоол идээрэй. Өглөө сайхан сэргэг хэдий ч өглөөний хоол хэт их, хүнд байвал өдөржин сульдаа байдалтай болгоно.
Шар цаг. Өглөөний 10:00 цагт эхэлж, өдөр 14:00 цаг хүртэл үргэлжилдэг. Шар цаг бол бүтээмжийн үе, нар тэнгэрт хамгийн өндөрт мандаж, байгаль ертөнц дулаан сайхан болдог. Өдрийн энэ үед дулаан бидний бие махбодь, оюун ухаанд зонхилох болно.
Энэ үдийн дулааныг зөв ашигласнаар бид үр бүтээлтэй байж, зорилгодоо хүрэхэд хялбар болдог. Гэсэн хэдий ч өдрийн цагаар наранд цагаа өнгөрөөхөөс зайлсхийх нь дээр, ялангуяа шар төлвийн хүмүүс нарны гэрэлд эрч хүчтэй хөдөлгөөн хийхээс зайлсхийх нь дээр юм. Харин энэ үед хүнд, шингэхэд удаан хоол ундыг хэрэглэж болно.
Хий цаг. Өдрөөс оройд шилжих энэ цаг 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ хэсэг хугацаанд хүний бүтээлч сэтгэлгээг сэргээж, өргөн цар хүрээтэй сэтгэх боломж дээд цэгтээ тулж, асуудал шийдвэрлэхэд хялбар болдог. Тэгэхээр амгалан тайван орчинг сонгож, толгой тархиа сэргээгээрэй.
Бадган цаг. Цагийн урсгал18:00-22:00 цагийн хооронд бадган дахин давамгайлдаг. Энэ үед салхинд гарч, оройн хоол идээрэй (оройн хоолондоо хэтрүүлэн идэж болохгүй хүнд хоолноос зайлсхий). Бадган цагт багтаад унтаж амарвал байгалийн жамаар амархан унтана.
Үймээн самуун, сэтгэлийн зовоосон зүйл үзэж харах хэрэггүй. Харин үүний оронд бүлээн усанд орж, тайвшруулах хөгжим сонсож, хайртай хүмүүстэйгээ яриа өрнүүлээрэй. Шар цаг – Оройн 22:00 цагаас хойш 2:00 цаг хүртэл шар цаг эхэлнэ. Энэ үед бат бөх унтах хэрэгтэй.
Хий цаг. Шөнө дунд 2:00 цагаас өглөөний 6:00 цаг хүртэл дахин хий цаг ирнэ. Энэ шар цаг бол бүтээлч сэтгэлгээний цаг биш харин хүлээн авах чадвар юм. Тийм болохоор бясалгал, залбирал, мөргөл унших болон бусад оюун санааны бясалгал хийхэд хамгийн тохиромжтой цаг.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.