Бодол тань тэнээд байна уу, Бодол түүнийг зүрхэндээ буулга, тэр удахгүй төвлөрнө Болохгүй бүтэхгүй гээд бодоод байна уу,
Болж бүтнэ хэмээн бат итгэ, удахгүй тэр бүтнэ! Гэм нүгэл бодогдоод байна уу, Гэм нүгэл түүнийг наминчил, удахгүй тэр цагаалагдана Гомдол цөхрөл эмтлээд байна уу
Гомдол түүнийг марттал биел, удахгүй тэр тайлагдана! Хүсэл шунал тань дүрэлзээд байна уу, Хүсэл шунал түүнд хүрэх цэгийг нь хэлж таниул, удахгүй тэр ухаарна Хүн чанар тань бүдгэрээд байна уу, Хүн чанар түүнийг бишрэн шүтэж өнгөл, удахгүй тэр гялалзана!
Хүн муулмаар санагдаад байна уу, Хүний муухай өөрт падгүйг үргэлж сана, өөр лүүгээ та өнгийнө Хүнийг чадмаар оргиод байна уу, Хүний өс өөрт халтайг ямагт бод, өөрийгөө та хайрлана! Би гээр өвчлөөд байна уу,
Бүхий л орчлонг бүхэлд нь хар, та даруусна
Битүүхэндээ та шаналаад явна уу, Бичээд бүгдийг уудлаад гарга, та хөнгөрнө! Бүгдийг дийлмээр санагдаад байна уу,
Бие хэл сэтгэлээ эхлээд дийл, хамгийн хэцүү Бүхнээс илүү гэрэлтмээр байна уу, Билиг оюунаа эхлээд гийлгэ, хамгийн чухал!
Бусдыг буруутгамаар оргиод байна уу, Бурууг өөрөөсөө эхлээд хай, хамгийн үнэн Бусдыг хайрламаар санагдаад байна уу, Буурал аав эжээ эхлээд хайрла, хамгийн зөв! Баян болохыг хүсээд байна уу, Байгаа бүхэндээ эхлээд таларх, хамгийн амархан Буян хураахыг хичээгээд явна уу, Бусдад халгүй зөв л яв, хамгийн энгийн!
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Б. Эрдэнэтуяа