Home » Хамгийн энгийнээр буян хийх арга бол сэтгэлдээ тааруу бодол тээхгүй, үүсгэхгүй байх явдал юм

Хамгийн энгийнээр буян хийх арга бол сэтгэлдээ тааруу бодол тээхгүй, үүсгэхгүй байх явдал юм

by Aurora

Буян хийнэ гэдгийг нэг их томоор бодож, холоос хайх хэрэггүй. Хамгийн энгийнээр буян хийх арга бол сэтгэлдээ тааруу бодол тээхгүй, үүсгэхгүй байх. Энэ чинь л том буян. Цаашлаад сайн сайхныг сэтгэл бодолдоо үүсгэх.

ИНГЭХИЙН ТУЛД ЕРДӨӨ Л ХИЙЖ БАЙГАА АЖИЛДАА 100% ТӨВЛӨРЧ, СЭТГЭЛЭЭ ШИНГЭЭХ ХЭРЭГТЭЙ. Тэр ажил чинь материаллаг ашиг өгөх өгөхгүй нь огт хамаагүй. Ингэж дадаж хэвшүүлж чадвал бидэнд их ашигтай. Биеийн эсэргүүцэл сайжирна, хийж байгаа ажил үйлийн үр дүн нэмэгдэж, зорилгодоо хүрэх зам чинь улам дөт болно.

Хамгийн гол нь чамаас сөрөг энерги ялгарахаа болихоор чиний эргэн тойронд дандаа эерэг энерги үүснэ, тэр хэрээрээ чам руу эерэг сайхан зүйлс, үйл явдал татагдах эхлэл нь болно. Тиймээс л эерэг байцгаая гэдгийн гол утга нь чам руу ирэх аз жаргалыг чамайг өөрөө битгий түлхээсэй гэснийх юм шүү дээ…

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!