Home » Долоон нас хүртэлх хугацаа нь ирээдүйд хэн байхыг нь тодорхойлох чухал үе аж

Долоон нас хүртэлх хугацаа нь ирээдүйд хэн байхыг нь тодорхойлох чухал үе аж

by Aurora

Dr. Bruce H. Lipton-ы үзэж буйгаар бидний өдөр тутмын бодож буй бодол, түүгээр удирдуулан үйлдэгдэж буй явдал мөр, үйлдлүүдийн 95 хувь нь далд ухамсарт бичигдсэн программын дагуу явагддаг. Үлдсэн ердөө л 5 хувь нь бидний ухамсарт үйл ажиллагаа, өөрөөр хэлбэл бид өөрсдөө ухааран бодож, зорилготойгоор үйлддэгддэг болж таарах нь.

Энэ судлаачийн дүгнэлтээр хүний амьдралын эхний 7 жилд тэрхүү далд ухамсарт анхны программууд суудаг ба үндсэндээ түүгээр тэр хүний ирээдүйн хэн болох нь тодорхойлогддог байна. Тэр үедээ хүүхэд эцэг эх, эргэн тойронд байгаа хүмүүс, үеийн хүүхдүүдийн хэлж ярьж, аяглаж буйг ямар ч цензур, шүүлтүүргүй далд ухамсартаа бичиж авдаг байна.

Авах ч гэж шууд л бичигддэг. Тэр үедээ олж авсан мэдээлэл, нарийндаа бол өөрөө хэн болох, амьдралд юу чухал болох, мөрөөдөл, зан авир, бусдыг хүндлэх сэтгэл гэх мэт хамгийн чухал, суурь ойлголтууд бүрэлддэг ба бараг л 70% нь дахин өөрчлөгдөлгүй үлдсэн амьдралаа өнгөрөөдөг байна.

Үүнийг тэрээр тайлбарлахдаа: -Бид хэдийгээр өдөр тутам урам зориг бадраах ном уншиж, хичээлд суусан ч, хичнээн ихийг ойлгож ухаарсан мэт байвч яг амьдрал дээр тэр бүхэн үнэхээр бодсон хэмжээнд нөлөө өгч чаддаггүй. Учир нь тэр мэдээлэл зөвхөн ил ухамсарт (consciousness) л боловсорч тэр хэмжээнд л нөлөөлөхөөс (сайндаа л 5%) биш биднийг, бидний далд ухамсарт (subconsciousness) нөлөө үзүүлэхээр тийм хүчирхэг байж чаддаггүй гэнэ.

Гэхдээ бас найдвар бий гэнэ. Хэрвээ бид далд ухамсраа дахин програмчилж чадвал, өөрөөр хэлбэл тэнд бгаа хуучныг нь арилгаад, цоо шинээр суулгаж чадвал бидний хувьд маш том өөрчлөлт болж чадах ажээ. Үүгээр тэр судлаач амьдрал тавиланд төдийгүй, эрүүл мэнддээ маш том өөрчлөлт хийж болно хэмээжээ.

Харин далд ухамсарт бичигдсэн программыг өөрчлөх талаар хэлэхдээ ховсоор нөлөөлөх боломжтойг дурдсан байдаг. Мөн өөрийн сургалтаар дамжуулан нарийвчилсан 20 гаран арга заадаг гэнэ. Харин хувийн зүгээс нэмэхэд бясалгалаар тэрхүү айхтар программыг шинэчлэх боломжтой гэж боддог.

Дээрхээс үзэхэд хэрвээ амьдрал тань бодсоноор явахгүй, юу ч юм болохгүй байвал өөрийн ертөнцийг үзэх өнцгөө эрс өөрчлөх шаардлагатай байж ч болохыг өгүүлжээ. Мөн хамгийн чухал зүйл бол үр хүүхдээ 7 нас хүртэлх хугацаанд нь ирээдүйн хэн байхыг нь тодорхойлох чухал үе гэдгийг сайтар ухаарч,

бяцхан иргэдийнхээ (ганцхан өөрийн гэлтгүй) ухамсарт хамгийн зөв, эерэг, өөрөөр нь сэтгэж шийдвэр гаргаж чаддаг болгох мэдээллийг үг хэлээр төдийгүй үйл хөдлөл, бодит жишээгээр харуулах учиртай гэдгийг бидэнд дахин сануулж байна даа…

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!