Home » Үзмэрч Сийлэн: Эмэгтэй хүн хоёр төрлийн амьдралаар амьдардаг. Бүсгүйтэй эрд шунаж болохгүй. Зовсны эцэст жаргана гэдэг. Зовлонгоо тэвчээд туулчих юм бол жаргах мөч заавал ирнэ. Эмх цэгцгүй хорвоо мэт боловч үнэндээ ээлж дараатай хорвоо юм шүү дээ

Үзмэрч Сийлэн: Эмэгтэй хүн хоёр төрлийн амьдралаар амьдардаг. Бүсгүйтэй эрд шунаж болохгүй. Зовсны эцэст жаргана гэдэг. Зовлонгоо тэвчээд туулчих юм бол жаргах мөч заавал ирнэ. Эмх цэгцгүй хорвоо мэт боловч үнэндээ ээлж дараатай хорвоо юм шүү дээ

by Aurora

Ээж болохоос өмнө эмэгтэй хүн хээрийн цэцэгнээс үзэсгэлэнтэй хээнцэр омголон , алхаж биш нисэж амьдарсан байдаг. Аавын гэрийн нар нь байж арван найман насныхаа эзэн нь болж өөрийнхөө төлөө бөхийсөн бүхнийг инээмсэглэлээрээ усалж жигүүрлэн амьдарсан байдаг.

Ээж болсоны дараа эмэгтэй хүн өглөөний шүүдрээс үрээ нуун , үүрийн заагаар сүүгээ хураан өөрөөсөө харамлан үрдээ өгөгч, бүхнийг уучлагч ухаан болон амьдардаг. Жигүүрлэн амьдарсан хээнцэр насаа хэдийн мартчихаад энгэртээ тэвэрсэн инээдэг цэцгээ газарт буулгалгүй алхаж амьдардаг.

Аавын гэрийн нар нь байсан бол авааль нөхрийнхөө гэрэл нь болоод ангир үрийнхээ адис болон ээж , эх хүний эмэгтэйн амьдралаар амьдардаг. Эмэгтэй хүний насыг ээж болохоос өмнө , ээж болсоны дараа гэж хоёр л хуваана.
Бүсгүйтэй эрд шунаж болохгүй.

Эхнэртэй эрийн өврөөс жаргал хайх бүсгүй чамд Энэ үгс хатуудаж магад гэсэн ч нэг уншаад үз. Энгэрээ задгайлж цээжийг нь дэрлэн түүнийг хоргоож Эхнэрээс нь хумсалсан шөнүүдээ дурсаад үүнийг нэг тунгаа. Хүсэл тачаалын балыг амсах гэсэн хүслийг чинь буруутгахгүй ч Хүний эрийн өврөөс түүнийг мэдрээд яанам.

Янаглан эрхэлж Явуулахгүй гэж дэргэдээ хүлсэн шөнүүдэд чинь Яагаад ирээгүй шалтгааныг олох гэж нэгэн бүсгүй тарчилж суугаа. Эхнэрээс нь илүү жаргаах гэж хичээгээд чи яанам Эрх хонгор дуугаар сонорыг нь мялаагаад ч яахав. Маргааш өглөө болоход чамайг орхих эрийг Минийх гэсэн сэтгэхүйгээр сэтгэлийг нь хоёрдуулаад юугхэв.

Чи бод доо Хоноцийн жаргалдаа шунан ташуурах тэр эр. Хорвоогийн жаргалд хөтлөн дагуулах эхнэртэй хүн Хоногоос илүү хугацааг чамд зориулж чадахгүй тэр эр. Хоёр нүдээ ширгэтэл харуулдах үрстэй хүн Тэдэндээ зориулах цагий нь бусармаг зүйлсд битгий хумсал.

Тэдэндээ зарцуулах мөнгий нь буудлын өрөөнд битгий үрэлц. Тэднийгээ л халамжил гэж хэлээд түүнийг төрхөмд нь буцаа. Тэр уулзахыг хүссэн ч хатуухан хэлээд хөөгөөд явуул. Аавынхаа гэрийг орхиод түүнд л итгэж ирсэн эхнэрийг нь Азгүй нэгэн болгож нөхөртэй нь хамтрагч болж яах гэсийм. Ирээдүйн нэг өдөр чи түүншиг болохыг үгүйсгэхгүй. Эндээс эхлээд ухаантай амьдар, хүний юманд бүү шуна.

Энгэр зөрүүлэх гэж чамруу тэмүүлдэг эхнэртэй эрийг бус Эрхлүүлж хайрлах гэж яардаг өөрийнхөө эрийг ол. Ганц шөнийн жаргалд бие сэтгэлээ бүү золиосло. Ганган чамин үгэнд нь итгэж мунхаг үйлдэл бүү хий. Болноо одоо болно Бүсгүй заяа чинь гомдож мэднэ Болохгүй ээ дахиад болохгүй Бүсгүйтэй эрд шунаж болохгүй.

Зовсны эцэст жаргана гэдэг. Зовлонгоо тэвчээд туулчих юм бол жаргах мөч заавал ирнэ. Эмх цэгцгүй хорвоо мэт боловч үнэндээ ээлж дараатай хорвоо юм шүү дээ. Бусдад хар муу санаж, муу муухайг хийгээд үйлийн үрээ хэзээ нэгэн цагт заавал эдэлдэг жишээг өөрийн нүдээр олон удаа харж явлаа.

Хүнд үргэлж сайн сайхныг хүсч яваарай. Зүгээр л АМЬДАР Уйлмаар үедээ уйлж, дуулмаар үедээ дуулж, хайрламаар байвал хайрлаж хүссэн бүхнээ л хий. Цаг хугацаа чамайг хүлээхгүй. Чи энэ хорвоо дээр ганц л төрнө. Зүгээр л хүссэнээрээ амьдар. Амьддаа бие биеэ хайрла. Оройтохоос нь өмнө Бусдын төлөө амьдарч эхлэх тэр үеэс амьдрал илүү утга учиртай болдог.

Эхнэрээ сэтгэлээсээ хайрлаж үргэлж аз жаргал бэлэглэж бай. Хүү чинь тань шиг хүн болж, Охин чинь тань шиг хүнийг сонгох болно. Бүх гэр бүл эрүүл энх байгаасай. Намайг энэ хорвоогоос явах үед чиний нулимс урсах болно, гэхдээ би түүнийг чинь мэдэж чадахгүй, тиймээс өнөөдөр миний төлөө байгаач.

Намайг магтсан сайхан үгс хэлэх боловч би түүнийг чинь сонсож чадахгүй, тиймээс одоо намайг магтаач.
Чи миний бүхий л алдааг мартах байх, гэхдээ би уучилсан гэдгийг чинь мэдэж чадахгүй, тиймээс одоо намайг уучлаач. Учир нь Тэд танаас хэзээ явахыг хэн ч мэдэхгүй. Амьдрал асар богинохон шүү. Тиймээс чадлаараа хайрла чадлаараа уучил.

Та тэр хүний түүхийг мэдэхгүй. Өнөөдөр таны жигшиж харсан архичин магадгүй амьдралдаа давшгүй олон зовлонг туулж туйлдсан шархалсан зүрхтэй нэгэн байж мэднэ. Өнөөдөр таны хүмүүжилгүй гэж цоллож буй хүүхэд ээж аавын хайр халамж дутагдсан эсвэл сэтгэл зүйн тогтворгүй байдлаасаа болж шаналж буй нэгэн байж болно.

Архи уугаад ирэхэд нь аргадаж унтуулаад, авир ааш гаргахад нь хүлцэнгүй байж өршөөгөөд, араар тавихад нь уужуу байж уучлаад, чи намайг хайрласангүй халамжилсангүй гэж үглэдэггүй, ажилгүй арчаагүй гэж яншдаггүй, буруу бүхнийг нь зөвтгөөд ч, болж бүтэх талаас нь хичээгээд, болгож босгох гэж зүтгээд ч ухаардаггүй хүн, босдоггүй амьдрал гэж байдаг юм.

 

Чиний нүдэнд дулаахан харагдсан бүсгүй (залуу) гэр орондоо хэрхэн аашлаж, эр нөхөртөө,эхнэртээ ямар авир гаргадгийг бид мэдэхгүй. Тиймийн учир бусдын салж нийлсэн амьдрал маньд танд ямар хамаа байхав ээ. Өөрийнх нь амьдралд орж, өвдөлт шаналал бүрийг нь цуг мэдрээгүй л бол, өрөөлийн амьдралыг өнгөц битгий дүгнэ!!!

Хүүхэдтэй залуу болгон, хүүхэдтэй бүсгүй болгон арчаагүй дээ эхнэртээ( нөхөртөө) хаягдсан салсан байдаггүй юм. Насаараа ханилна гэж суусан хань нь хорвоогоос хальж, насан туршдаа минийх байна гэж итгэсэн хүн нь өөр бусдыг дагаад явсан ч юм билүү өрөөлийн амьдралыг өөрийнхөөрөө дүгнэх эрх чамд байхгүй. Уучлаарай! Өөрөө чи ямар явахыг хэн ч таашгүй шүү дээ.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Үзмэрч Сийлэн

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!