Home » Өвөг дээдсийн захиас: Үс гэдэг нэг зүйлдээ хэм-ийн богц юм. Урт үстэй хүмүүс бага ядарч, илүү эрч хүчтэй мөн бухимдал багатай байдаг

Өвөг дээдсийн захиас: Үс гэдэг нэг зүйлдээ хэм-ийн богц юм. Урт үстэй хүмүүс бага ядарч, илүү эрч хүчтэй мөн бухимдал багатай байдаг

by Aurora

Үс гэдэг нэг зүйлдээ хэм-ийн богц юм. Урт үстэй хүмүүс бага ядарч, илүү эрч хүчтэй мөн бухимдал багатай байдаг болохыг шинжлэх ухаан ч тогтоожээ. Урт үстэй хүн энерги ихтэй байдаг бол богино үстийх нь энерги их үрэгддэг гэнэ. Үүнийг мэддэг Юндэн гөөгөө нар гурваар дарсан гэзгээ боож, сүлжиж нурууныхаа дагуу унжуулдаг нь өөрийн эрчмийн сувгийг улам хүчтэй болгохоос гадна харваа намнаанаас хааж халхлах хэрэгсэл болгодог байжээ.

Үс нь дурсамжийн дэвтэр. Үсний сэвээ хаа хамаагүй хаяхыг ээж минь хориглодог ч учрыг нь төдий л ухдаггүй байв. Гэмт хэргийн газраас олдсон ширхэг үснээс шинжлэх ухаан мэдээлэл уншдаг болсон. Бие тамирдаад ирэхэд цуглуулсан сэвээ наран сүлжээ хавьдаа бүсэлж байгаад бөөлөхөд бас л их хүч их эрчим дамжуулж хамгаалалт ч болдог.

Хүн үхсэн ч үс, хумс ургах нь генийн мэдээлэл амьтайгаа байдагт оршино. Үс нь шидийн саваа. ”Алтан үст” үлгэрийг уншсан хүн шидэт саваа болохыг төвөггүй ойлгох бөгөөд үс нь хүний цахилгаан соронзон энергийг дамжуулагч тул мэдээлэл чөлөөтэй уншигдана.

Үс нь мэдээ хураах өд гэнэ. Хатад үсээ ширхэгчлэн сүлжээд бортого малгайныхаа орой өөд гаргаж өмсөх нь тэнгэрээс ирэх мэдээллийг авах орон зай гэж үзнэ. Толгойн орой дахь үс нь антенны үүрэг гүйцэтгэдэг гэдгийг бас л мэддэг байжээ.

Үс нь онгодын тархи юм. Онгодын хэмээр үсний мэдээллийг унших, өгөгдөх мэдээллийг үсэндээ хурааж цуглуулахаас үүдэлтэйгээр үсээ боож сүлжиж явах дэг гарсан байна. Задгай үсийг чөтгөр шулам мэт хэмээн адлах бөгөөд оюун ухааны төвлөрлийг сааруулдаг гэж үзнэ.

Нялх хүүхэд задгай үстэй хүнээс айж хөлссөн байдаг нь таагүй харагддагийх юм. Хар муу бүхэн хамгийн түрүүнд үсэнд сэв болон наалдаж ирдэг ажээ. Тиймээс хаалганы гадна ирээд үсээ задгайлан сэгсрээд орж байхыг БууЭрЭл-үүд сануулдаг.

Үс нь махан бие-ийн хөө хуяг болдог. Хөлийн үс гэхэд булчирхайн системийг зохицуулж, соронзон энергийн талбайг тогтворжуулдаг. Суганы үс нь сэтгэл мэдрэлийн системтэй холбоотой маш эмзэг хэсгийг хамгаалдаг. Мөн тархи болон энергийн түвшинд нөлөөлдөг байна.

Хөмсөг нь нар болон хөлснөөс хамгаалдаг бол нүүрний үс нь сарны хэт их энергийн нөлөөллөөс хамгаалдаг байна. Охид гангачуул шар үсээ хусаад байдаг нь осолтой л юм байна даа. Зайрдууд эрдэм чадлаа сахалдаа шингээдэг байсан бол Жанжин онгодууд сахлыг хүртэл шидтэй болгодог байжээ.

Эзэн хааны үед гэмт хэрэгтний үсийг хусдаг, түүнийг “Халзан” гэдэг байж. Нэр төрөө эрхэмлэгчид энэ нь хатуу ял, нэрээ ч алдаж, яс хугарам ичгүүртэй үйл байжээ. Энэ нь тэнгэрийн мэдээллээс нь салган яллаж буй зэм болой. Саяхан болтол манайд 111-р зүйл ангиар шийтгэгдвэл үсийг нь хусчихдаг байсан нь үүний улбаа мэт.

Бас нэг сонирхолтой нь “Та нарын зүрх сэтгэлээс гарч буй нөж хатуурч гэзэг болдог. Ингэхээр та үрсийг илтгэгч “БИ“гэдэг ухаан чинь гэзэг болж байгаа юм даа” гэхийг уншаад их л сонин санагдав. Үүнээс харахад үс бол хүний цусан талын мэдээллийн их сан аж.

Харин хумсны уг дахь цагаан толбоор ясны сийрэгжилтээ шинждэг нь хумс бол ясан талын мэдээллийн их сан нь юм байна. Тиймд үс, хумсыг ашиглан хар шидтэнгүүд хараал жатга хийдэг тул харуй бүрий цагаар хамаа бус тайрах, огтлох, хаяхыг цээрлээд буй учиртай. ”Бүсгүй үрсүүд. Хараацайн даль жигүүр шиг xөмсөгтэй болох гээд ээжийнхээ их ерөөлийг зулгааж хусаж хаядаг.

Өөрөөс чинь сүү ялгардаггүй бол хөмсгөө зулгаагаад байгаарай, ухав уу?” Тэгэхээр хөмсөгний үс нь хөхний суваг, үржихүйн хүрдтэй холбоотой байж таарлаа. Хөх Тэнгэр мину … Мэдэхгүйгээсээ мөн ч ихийг алдаж мэдэх тусмаа юу ч мэдэхгүйгээ ухаарах л…, ай хөөрхий.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Мядагмаа Тэнгэр Монгол Газар

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!