Home » Бурхан багшийн айлдсан 7 өглөг

Бурхан багшийн айлдсан 7 өглөг

by Aurora

Бурхан багшийн сургаал “Өглөгийн тухай”. Бурхан багш өглөгийн буян нь заавал эд юмтай хүнд хамаатай биш, ядуу хүний долоон өглөг байхыг заажээ. Энэ юу вэ? хэмээвээс :

  1. Биеийн өглөг, энэ өөрийгөө золиослох хүртэл
  2. Сэтгэлийн өглөг, энэ нь бусдад халамж анхаарал тавих гэх мэт
  3.  Нүдний өглөг, энэ нь сайхан харц, өрөвдөж хайрласан харц гэх мэт
  4. Нүүрний өглөг , энэ нь тааламжтай инээмсэглэл, ялдам сайхан ааш араншин
  5. Үгний өглөг, энэ нь урамшуулах, зоригжуулах, сургах, сэтгэх сэргээх тэргүүтэн маш хүчтэй.
  6. Суудлын өглөг, энэ нь хөгшин ядарсан, хэнд ч суудал тавьж, хүндлэх зэрэг
  7. Орон байрны өглөг, энэ нь хоноглох, амрах, унтах ор дэвсгэр тэргүүтэн

Эдгээр нь бага гэхгүй өглөөгийн буян ажээ. Бурханы номоор бол гуйсан хүнд юм өгөх нь жинхэнэ өглөг биш, хэн ч гуйгаагүй байхад нэг удаа бус байнга өглөг өгдөг байх, хариу хардаггүй, өгсөндөө харамсдаггүй, бардамнадаггүй, бусдад өгсөндөө баясч, өгсөн өглөгөө авсан хүнтэй нь мартах нь жинхэнэ өглөг болох ажээ. Хүмүүст адилхан хандаж, тэднийг элдэв байдлаар ялгаварлахгүй ая тус үзүүлэх нь агуу их өгөөмөр үйл болохыг хэлжээ.

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!