Home » Дарь эх бурханы зүрхэн тарнийг бүрэн уншиж байваас хэл ам, гай барцад, хүн ба хүн бусын хорлол, ад донгийн хөнөөл,газар лусын өвчин, яр шарх, ханиад томуу, хараал жатгыг буцааж харшлах шалтгаан бүхнийг арилгана.

Дарь эх бурханы зүрхэн тарнийг бүрэн уншиж байваас хэл ам, гай барцад, хүн ба хүн бусын хорлол, ад донгийн хөнөөл,газар лусын өвчин, яр шарх, ханиад томуу, хараал жатгыг буцааж харшлах шалтгаан бүхнийг арилгана.

by Aurora

Ногоон Дарь Эх бурхандаа сүсэглэн зүрхэн тарнийг нь аль болох олон тоогоор уншихыг уриалж байна. Ногоон Дарь Эхийн зүрхэн тарни: УМ ДАРЭ ДҮДАРЭ ДҮРЭ СУХА Ногоон Дарь Эх бурхан хамаг амьтдын үйлсийг тэтгэх, хүссэн бүгдийг нь гүйцэлдүүлэх их ерөөл тавьсан бурхан билээ.

 

Мөн эх хүний дүрээр заларсан тул энэрэл хайр, их нигүүлсэнгүй сэтгэлийн эх булаг бөгөөд бид үнэнхүү шүтэж чадвал хол ойр гэж ялгалгүй бүгдэд нь хүрч очин түргэн тусладаг. Тиймээс Ногоод Дарь Эх бурханыг “Түргэн Эх” ч гэж нэрлэдэг юм.

Ногоон Дарь Эх бурханы лагшин нь ногоон өнгөтэй, хоёр мутартай, зүүн хөлөө хумиж баруун хөлөө унжуулсан, тэргүүн нь зүүн талруу ялимгүй хазайсан байдалтай залардаг. Тэргүүн ялимгүй хазайсан нь амьтдын зовлонг сонсож буй, баруун хөлөө унжуулсан нь амьтдын зовлонг сонсоод дээш авах завгүй заларч буйг илэрхийлж буй.

Дарь эх бурханы зүрхэн тарнийг бүрэн уншиж байваас хэл ам, гай барцад, хүн ба хүн бусын хорлол, ад донгийн хөнөөл,газар лусын өвчин, яр шарх, ханиад томуу, хараал жатгыг буцааж харшлах шалтгаан бүхнийг арилгана. Энэхүү тарни нь гагц өөрт бус хамаг амьтанд нэн тустай юм.

Эх сурвалж: Дэчэнповран хийд

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!