Үхрийн сүү нь маш их хүчийг өөртөө шингээсэн байдаг. Нарийн төлөвт сүү нь хүний оюуны бүтцэд нөлөөлдөг. Ямар ч сүү. Гэхдээ үхрийн сүү онцгой хүчтэй. Жаахан хүүхдийг багаас нь хөхний сүүгээр хооллодгийг бид мэднэ. Тэгснээр тэр өсдөг, хөгждөг. Түүнд ямар ч асуудал үүсдэггүй.
Аюурведэд бичигдсэнээр, эх хүн хэдийчинээ урт удаан хугацаанд хүүхдээ хөхний сүүгээрээ хооллоно төдийчинээ ихээр хүүхэд нь ээждээ хайртай, татагдалтай, асрамж, халамжтай байдаг хэмээсэн. Яагаад гэвэл сүү нь нарийн эрчмийг дамжуулах онцгой чанарыг өөртөө шингээсэн.
Сүү нь хайрын хүчээр бүрэлдэн бий болдог. Үнээ мөн л бидний нэг ээж. Тэрээр тодорхой зорилготойгоор буюу хүмүүст сүүгээ өгөхийн тулд бэлчээрт гардаг. Тэр энэ талаар л боддог гэдгий та мэдэх үү? Тэр гэртээ эргэн ирээд, мөөрч, түүнийг саахыг гуйдаг.
Хүмүүс түүний сүүг уухад маш их баяр баяслыг мэдэрдэг. Хүн сүү уумагц тархины нарийн эд болон нарийн бие хөгжиж эхлэнэ. Сүү нь сарны бүтээгдэхүүн. Хэрэв та сувдыг харчихаад сүүг харвал тэдний эрчим энерги адил төстэй болохыг ойлгоно.
Үүнийг анзаарч байсан уу? Тэр ч бүү хэл Энэтхэгт гол горхин дахь сувдыг аваад сүүнд хийж байлгахад тэр маш гоёмсог цагаан болдог. Голын сувднаас тэнгисийн сувд гарган авна гэсэн үг. Гэх мэтийн ийм технологиуд бий.. Иймээс сүү нь Сартай холбоотой бөгөөд түүнд ожас хүч оршиж байдаг.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Boldsukh Badamsed Ведийн зурхайч Сергей Серебряковын лекцээс