Home » Эмэгтэй хүн гэр бүлийнхээ сэтгэл зүйн энергийн бэлэгдэл юм. Тиймээс үргэлж сайханыг бодож ерөөж бай…

Эмэгтэй хүн гэр бүлийнхээ сэтгэл зүйн энергийн бэлэгдэл юм. Тиймээс үргэлж сайханыг бодож ерөөж бай…

by Aurora

Эмэгтэй хүний сэтгэлийн хүч. Эмэгтэй хүн гэр бүлийнхээ сэтгэл зүйн энергийн бэлэгдэл болдог. Эмэгтэй хүн өөрийгөө яаж авч явна, түүний сэтгэл зүйн байдал ямар байна, гэр бүлийн уур амьсгал, сэтгэл зүйн нөлөөлөл тийм байдаг.

Хэрэв эхнэр хүнд бүх зүйл сайхан болно гэсэн сэтгэл зүйн хангалттай эрчим, энерги байх аваас энэ нь нөхөрт нь амжилт, аз хийморийг авч ирнэ. Тэр ч байтугай түүний бүх зүйл муу байлаа ч тэрээр хэзээ ч нөхөртөө эргэлзэх ёсгүй.

Гэвч энэ нь маш ховор бөгөөд эмэгтэйчүүд ихэвчлэн уурлах, сэтгэлээр унах, эргэлзэх хандлага гаргадаг. Бүх зүйл тэдний гарт. Өөрөөр хэлбэл сэтгэл зүйн хүч хир хэмжээтэй байгаагаас олон зүйл хамаарна. Жишээ нь, хэрэв эмэгтэй хүн сэтгэлээр унах аваас түүний үүрэг нь ямар нэг залбирал, мантра тарни унших гэх мэт юм. Тэрээр ямар нэг асуудал проблем тулгарснаа мэдрэх аваас өдөр бүр үүнийг хийх ёстой.

Эмэгтэй хүний ухаан эрчүүдийнхээс даруй зургаа дахин хүчтэй. Ийм ч учраас эмэгтэйчүүд дөтлөн ирж буй асуудал бэрхшээлийг илүү хурдан түргэн тааж мэддэг. Энэ хүндрэл бэрхшээлийг мэдрэх нь түүний үүрэг юм.
Тэрээр нөхөртөө “удахгүй ямар нэг таагүй зүйл болох гээд байх шиг байна” гэх мэтчилэн хэлэх ёсгүй.

Учир нь нөхөр нь юун тухай яриад байгааг ойлгохгүй тул энэ нь ашиггүй. Харин үүний оронд мэдрэгдээд байгаа таагүй мэдрэмжээ ялан дийлэхийн тулд тэр эмэгтэй даруйхан хамгаалах уншлага, шившлэгүүдийг унших хэрэгтэй.
Янз бүрийн хамгаалах аргууд бий. Жишээ нь, шаврыг эсвэл усыг биеийнхээ хорин нэгэн хэсэгт түрхэх.

Эмэгтэй хүн өдөр бүр хүүхэддээ энэ хамгааллыг маш их итгэл бишрэлтэйгээр тавьж өгч байх хэрэгтэй. Тэгснээр хүүхэд нь аюулаас хамгаалагдах бөгөөд түүний биемахбодь янз бүрийн гадны нөлөөлөл, хувь тавилангийн цохилтоос хамгаалагддаг…

Хэрэв хүүхэд нь муу карматай байсан ч ээж нь ухаалаг, сайн нэгэн бол түүнд ямар нэг таагүй зүйл тохиолдох гэж байгаа үед ээж нь хүчтэй түгшүүрийг мэдрэх ба энэ үед тэрээр бүх зүйл сайн сайхан болно гэсэн хүчтэй итгэлтэй байх ёстой… Ингэснээр тэрээр таагүй зүйл, осол гэх мэтийг учрах боломжийг олгохгүй байж чадна..

Бид өөрсдийн сэтгэлээр азгүй учрал, аваар осол гэх мэтээс хамгаалагдаж чадна. Ийм хүч нь хүний сэтгэл санаанд бүрэн оршиж байдаг. Энэ хүч нь эмэгтэйчүүдэд, эрчүүдээс илүүтэй хүчтэй оршдог… Хэрэв үнэнч, буянлаг эхнэр, эр нөхөртөө хүчтэй итгэж байх аваас ведийн мэдлэг ёсоор бол нөхөр нь дайнаас эсэн мэнд эргэж ирдэг.  Иймээс эмэгтэй хүний итгэл ямар ч муу нөлөөллийг сөрөн зогсож чадах хүчтэй.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Boldsukh Badamsed О.Г.Торсунов (Аударья дхама дас) лекцээс

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!