“Эхний гурван минут” хэмээх нэгэн чухал дүрэм бий. Энэ нь гэр бүлийн хосуудад ч, хүүхдүүдэд ч үр дүнгээ өгдөг. Эцэг эхчүүд энэ дүрмийг биелүүлээд ирмэгц энэ нь тэдний харьцааг эерэг тал руу нь маш ихээр өөрчилж байгааг ажиглах болно.
“Эхний гурван минут” хэмээх дүрмийн утга нь, хүүхдээ яг олон олон жил уулзалдаагүй найз нөхөртэйгөө уулзаж байгаа мэт асар их баяр хөөртэйгөөр уулзаж, угтан авахад оршино. Та дэлгүүр рүү талханд яваад ирж байна уу эсвэл ажлаасаа ирж байна уу энэ чухал биш.
Ерөнхийдөө таны хүүхэд тантай бүхий л зүйлээ хуваалцахыг хүсдэг. Тэрээр уулзалтын хамгийн эхний мөчүүдэд түүнийгээ “өгдөг”. Чухамхүү үүнд л энэ цаг мөчийг алдалгүй өнгөрүүлэхийн нууц оршино. Та “эхний гурван минут” дүрмийг зөнгөөрөө биелүүлж байгаа эцэг, эхчүүдийг шууд ажиглаарай.
Жишээ нь, тэд хүүхдээ сургуулиас нь авахдаа нүднийх нь түвшинд үргэлжид зэрэгцэн суугаад, түүнийг тэвэрч, түүнийг санасан шүү хэмээн хэлдэг. Харин энэ үед зарим эцэг эхчүүд зүгээр л хүүхдийнхээ гараас шүүрч аваад, “явья” хэмээгээд үүний сацуу утсаар ярьж явдаг.
Ажлаасаа ирэхдээ хүүхэддээ бүх анхаарлаа хандуул. Түүний дэргэд суугаад, өдөр нь ямархуу өнгөрөв гэх мэтээр асууж, үгийг нь сонсож хэдхэн минут зарцуулахад л болчихно. Дараа нь орой хоолоо идэж, мэдээ үзэж болно. Эхний 3 минутыг бүүр зүү өнгөрөө.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Boldsukh Badamsed Хүүхдийн сэтгэл зүйч Наталия Сиротиүхдч