Home » Юм санаснаар болохгүй байгаа үед уншаарай. Санасан зүйлс чинь аяндаа л бүтнэ.

Юм санаснаар болохгүй байгаа үед уншаарай. Санасан зүйлс чинь аяндаа л бүтнэ.

by Aurora

Багаас эхэл ингэх нь хамгийн зөв. Домбо аажим аажмаар дүүрдэг. Хамгийн чадварлаг багш хүртэл сурагч байсан гэдгийг сана.
Хэрэв та эрэмбэ сахих чадвартай агаад тэвчээртэй бол амжилтанд хүрэх боломж үргэлж байдаг. Шөнийн дотор уулын оргилд хүрэхгүй учир багаас эхэлж шантралгүй хөдөлмөрлөсөн хүн л домбыг дүүргэж чадна.
Бодол биелдэг.

Бидний оюун бодол бол бидний ертөнц юм. Буруу бодол тээвээс өвчин зовлон таныг дагах болно. Цэвэр ариуныг өвөртлөвөөс сайн сайхнаар хүрээлэгдэх болно. Зөв амьдрахын тулд зөв бодлоор оюун ухаанаа цэнэглэх хэрэгтэй. Эерэгээр сэтгэж хүссэндээ хүрдэг бол сөрөг бодол өөрийг тань хөнөөхөөс цаашгүй.

Уучилж сур. Уур хилэнгээ дотроо хадгалах нь улайссан чулуу барьчихаад өөр нэгэн рүү шиднэ гэж хүлээхтэй адил, өөрөө түлэгдээд л дуусна. Бусдыг уучилна гэдэг өөрийгөө чөлөөлнө гэсэн үг. Тэр даруй уучилж сурах нь хэцүү ч гэсэн боломжтой.

Таны үйлдэл бүр үр дагавартай. Хөгжиж дэвшихийн тулд өдөр бүр үр бүтээлтэй бай. Бурхан шувуу бүрт өт өгдөг ч үүрэнд нь хаяж өгдөггүй. Үйл хийсэн хүний хувь заяа юу ч хийгээгүй хүнийхээс өөр байдаг гэдгийг сана.
Ойлгох гэж оролд.

Үнэнийг эрэлхийлэх нь өөрийгөө зөвтгөхөөс чухал. Бусдыг ойлгоход бүхнээ зарцуулсан цагт өөрийг ойлгуулахад хүч зарахгүй. Амар амгалан байх нь зөв байхаас чухал. Өөрийгөө ялан дийл. Мянган тулаанд ялснаас өөрийгөө нэг ялсан нь дээр.

Өөрийгөө ялан дийл. Мянган тулаанд ялснаас өөрийгөө нэг ялсан нь дээр. Өөрийгөө ялан дийлсэн ялалтыг тань хэн ч булаахгүй. Харин өөрийгөө ялан дийлэхийн тулд бодлоо удирдаж хянах чадвартай бай. Далайн шуурга шиг буцалж байж болохгүй.

Магадгүй танд бодлоо удирдана гэдэг нь утгагүй сонсогдож болох юм. Тэгвэл та бодоод үзээрэй, шувуу дээгүүр тань нисэхийг та болиулж чадахгүй ч, толгой дээр тань үүрээ засахыг зогсоож чадна. Эвтэй найртай байдлыг эрхэмлэн амьдар. Амгалан байдал дотроос эхэлдэг.

Тайван амгалан байя гэвэл гаднаас эрж хайх биш өөрийн сэтгэл рүүгээ өнгийж харах нь зүйтэй. Үргэлж талархаж бай. Өглөө болгон сэрдэгтээ, идэх хоол, өмсөх хувцас, хайрлах хүнтэй дээ өдөр бүр талархаж бай. Амьдралд талархах шалтгаан хэзээд олдоно

Шаналал бол өсөлт хөгжлийн нэг хэсэг. Хоёр төрлийн зовиур байдаг. Таныг шархдуулдаг шаналал, таныг өөрчилдөг. Энэ амьдрал бүх юм түр зуурынх. Сайхан үедээ таашааж баярла. Удахгүй өөрчлөгдөнө. Хэцүү үедээ бүү санаа зов. Удахгүй бас өөрчлөгдөнө. Сандрал, гомдол хоёр юуг ч өөрчлөхгүй. Ямар нэгэн юманд итгэж байгаа л бол үргэлжлүүлэн зүтгэ. Сорвинууд тань таны хүчийг илтгэнэ.

Амьдрал танд үлдээсэн сорвиноос хэзээ ч битгий ич. Сорви бол шарх чинь эдгэрээд үлдсэн зүйл. Та зовиураа дийлж илүү хүчирхэг болсон. Бяцхан тулаан бүр урагш хийсэн нэг алхам мөн. Нэгэнт эхлүүлсэн хэргээ дуустал нь явж сур. Бусдын сөрөг хандлага нь тэр хүмүүсийн л асуудал. Муу муухай таныг хүрээлэх үед өөртөө итгэлтэй бай. Бусад таныг ялах гэх үед инээмсэглэ.

Болох ёстой юм болдогоороо л болно. Амьдралаа хайрла, зөн совиндоо итгэ, эрсдлийг хүлээж ав, аз жаргалыг алд ол, туршлагаараа юмыг тань. Зүгээр л үргэлжлүүл. Уурлахаасаа бүү ай. Дахин хайрлахаасаа бүү ай. Хүнд хэцүү үедээ хүчтэй бай. Буруутай бол хүлээн зөвшөөр. Эр зориг сайхан зүйл. Хэзээ ч бүү зогс.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Зөв амьдрахуйн сургаалиуд

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!