Үйлийн үр, таталцлын хуулинд итгэхийг олон хүмүүс хий хоосон, үлгэр шиг зүйл гэж боддог. Яг үнэндээ үйлийн үрийн тухай хуулийг шинжлэх ухаанаар одоог хүртэл баталсаар л байна. Хэрвээ та бусдад хайр нигүүлсэл, шударга энэрэнгүй занг үзүүлсээр байвал өөртөө сайн сайхан зүйлийг дуудна гэсэн үг. Учир нь дэлхий ертөнцийн хамгийн гайхамшигтай хууль бол “таталцлын хууль” юм.
Үг, үйл, бодол зөв биш бол өвчин зовлон салахгүй. Хүний нэг удаа санасан хорон санаа хаашаа ч арилдаггүй далд ухамсарт хадгалагдан үлддэг байна. Ялангуяа ойр дотно, хайртай хүмүүст тань энэ бүхэн хүчтэй нөлөө өгдөг гэжээ.
Үйлийн үрийг оношлохуй” хэмээх С.Н.Лазаревын бүтээлд хүнд гомдол тээх, гомдоох, худал хэлэх, хардах, хов ярих, бусдад жөтөөрхөх нь хортой байдаг.
Хүн бүрийн биемахбодь өөр байдаг ч өвчин илрэх нь зам нь төсөөтэй байдаг байна. Ойр дотны хүндээ уурлаж унтууцаж, хэлхээ холбоогоо таслах бодол агуулж явдаг бол чихрийн шижин өвчин тусна, гомдол тээх нь ходоод гэдэс, 12 нугалаа гэдсийг улмаар зүрхийг муутгана, дотно хүндээ хатуурхаж, муу санаж явбал элэг цөс өвчилдөг.
Бас нэг жишээ нь гуанз, хямд хоолны газар хоол идэж хоолны хордлого тохиолдох нь хүнсний чанараас илүүтэй тогоочийн тухайн үед ямар сэтгэлээр тухайн хоолыг хийсэнтэй холбоотой гэж үзжээ. Сайн тогооч хүн сэтгэл сайхантай бусдад өгөх сэтгэлээр дүүрэн байж л тэр хоол бусдад эм болж, хүч өгөх аж.
Бидэнд нэг тийм үйлчлүүлэх дуртай орход жижигхээн хирнээ өег цайны газар байдагдаа. Хүн амьдралынхаа түүхийг өөрөө л бичдэг. Хүмүүс амьдралдаа тохиолдож байгаа зовлонтой, муу бүхний учир шалтгааныг өөрөөсөө л хайх хэрэгтэй.
Эерэг зүйл бодож, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн амьдарч байгаа хүмүүст амьдрал бэрхшээл, саадыг бий болгодог нь түүнийг илүү хүчирхэг болгохын л төлөө юм. Тиймээс хүн амьдралдаа тохиолдож байгаа хэцүү бүхнийг эерэг, гэгээлэг бодол тээн, зоригтойгоор даван гарч чаддаг байж гэмээнэ л сайн сайхан амьдрах боломжтой.
Сайн сайхан бодол тээж, эерэг үйл хийдэг хүмүүс эрт, орой хэзээ нэгэн цагт заавал сайхан амьдралтай золгодог нь маргахын аргагүй үнэн билээ. Тиймээс та амьдралынхаа түүхийг өөрөө л бичнэ. Та бол өөрийнхөө амьдралын зохиолч, бичээч, редактор мөн. Ямар түүх бичихийг та өөрөө л шийднэ.
Өөрт байгаагаа үнэлдэггүйгээс бусдын юманд атаархах, шунах, өөрт байхгүйд харамсах, бусадтай харьцуулахад тэр жишигт хүрэхгүй гэж өөртөө санаашрах нь тэр зүйлийг хүртэх хувь заяаг ирүүлдэггүй улам зугтаалгадаг гэх. Сөрөг бодол гомдол, атаа жөтөө, хардалтын сөрөг энерги үүсгэж, өөрт болон өөрийн эргэн тойрны хүрээндээ тэр энергийг тараадагаас бусдадаа гай болдог.
Зарим мэдрэмтгий хүнд тухайн хүнтэй ярихад тааламжгүй байдаг, сөрөг энергитэй хүн гэж аль болох харилцахгүйг хичээдэг нь зүгээр ч нэг тохиолдлын зүйл биш аж. Гэхдээ энэ насандаа бүх хүнд таалагдаж, тааруулж амьдрах боломжгүй. Сөрөг хандлага бий болсон үед яах ёстой вэ?
Харааж байгаа хүнийхээ төлөө залбир мөргө, үзэн ядаж буй хүнийгээ өршөөх нь өөртөө гай дуудахгүй золгүй явдал, өвчин эмгэг, нүдний хор хамгаалах хүчтэй хамгаалалт болно. Наминчилна гэдэг бол өөрийгөө өөрчлөх, алдаагаа хэзээ ч давтахгүй байхад бүх хүчээ чиглүүлэх явдал мөн.
Гэмээ наминчлах үед үйл үрийн гинж тасардаг ажээ. Бид хамгаалах, довтлох, хариу барих гэхээс илүү бусдыг энэрч хайрлах чин сэтгэлээ урьтал болгох нь муу юм бүхнийг холуур өнгөрөөх ажээ. Сайн сайхан зүйлийн хариуд орчлон ертөнц танд гайхалтай хариу барих болно. Хүн сэтгэл дотроо бодож байгаа зүйлсээ өөрийн эрхгүй бодитоор бий болгож байдаг.
Тиймээс та аль болох эерэг зүйлсийн тухай бодож байвал, сайн сайхан амьдралаар амьдрах боломжтой ажээ.
Харин сөрөг зүйл бодох үедээ бид бусдыг биш өөрийгөө хамгийн түрүүнд хохироодог. Тухайлбал, хэн нэгэнд уурлаж, үзэн ядах үедээ эхлээд өөрийнхөө зүрх сэтгэл, эерэг энергийн хэлбэлзлүүдээ гэмтээдаг ажээ. Хүн үргэлж сөрөг зүйлс бодсоор байгаад сүүлдээ юуны тулд амьдарч байгаагаа ч ойлгохоо больдог байна.
Өөрөө өөртөө эерэг зүйлсийг татаж сурах хэрэгтэй. Бид бусдыг өөрөөрөө дүгнэн шүүдэг. Бид амьдралыг яаж харна, амьдрал тийм л харагддаг. Өөрийгөө өөрчилөхийг хүсвэл эхлээд өөрийгөө хэн бэ? гэдгээ мэдэж, өөр хүний нүдээр ажиглаж үзэх хэрэгтэй. Хүн төрөлхтөн бол өөрийн төрөл нэгтнээ өөртөө татах чадвартай нэг зүйлийн соронзонтой ижил гайхалтай бүтэцтэй.
Өглөө бүр гэрээсээ гарахдаа энэ өдөр гайхалтай байна гэдэгт итгэж, зөвхөн эерэг энергитэй, ухаалаг сайхан сэтгэлтэй хүмүүстэй уулзана гэж бод. Таталцалын хуулиар орчлон ертөнц таныг ийм л хүмүүстэй уулзуулах болно. Та өглөө гэрээсээ гарахдаа бодлынхоо хүчээр зөвхөн ийм хүмүүсийг өөртөө татах энерги цуглуулсан учраас тэр шүү дээ.
Өглөө бүр гэрээсээ гарахдаа энэ өдөр гайхалтай байна гэдэгт итгэж, зөвхөн эерэг энергитэй, ухаалаг сайхан сэтгэлтэй хүмүүстэй уулзана гэж бод. Таталцалын хуулиар орчлон ертөнц таныг ийм л хүмүүстэй уулзуулах болно. Та өглөө гэрээсээ гарахдаа бодлынхоо хүчээр зөвхөн ийм хүмүүсийг өөртөө татах энерги цуглуулсан учраас тэр шүү дээ.
Хэрэв таныг хэн нэгэн гэмтээх, гутаах гэж оролдвол, энэ нь таны өмнөх муу үйлдэл болон үгний хариу урвал л гэж бодох хэрэгтэй. Харин бид хайр нигүүлсэл, урмын үгс, аз жаргалыг бусдад түгээж чадвал, мөн л яг тэр хэвээрээ бидэнд эргэж ирэх болно. Таталцалын хууль бол ертөнцийн хууль. Ертөнцөд та юу өгнө, түүнийгээ л авах нь жам юм. Танд боломж үргэлж байдаг.
Сайн муу бүх бодол биелдэг ажээ. Хичнээн сэтгэл дундуур байсан ч үнэхээр сайн муу аль аль нь бодлууд биелдэг. Тиймээс та үнэхээр юу хүсч байгаагаа үргэлж тунгаах нь зүйтэй. Үндсэндээ Орчлон ертөнцийг ойлгох хэрэгтэй. Энэ бол ижил энерги юм.
Бүх зүйл маш энгийн. Жишээлбэл, та нэг байшин барихаар шийдсэн. Та үүний төлөө юу хийж байна вэ? Хүчин чармайлтаа гаргаж эхэлнэ. Эцсийн эцэст та өрөө барих болно. Энэ нь ямар байх вэ гэсэн асуулт гарч ирж байна.
Хэрэв та маш их хүчин чармайлт гаргаж, шаргуу хичээж, сайхан сэтгэлтэй, зөв бодолтой хийх юм бол үр дүн нь ижил байх болно.
Хурдан, нүдэнд тааламжтай, баяр баясгалан, сэтгэл ханамжийг авчирна. Та найзууддаа ч гэсэн өөрийгөө ямар мундаг гэдгээ хэлж чадна. Эсрэг тохиолдолд, сэтгэл санаа нь аймшигтай байсан үед хийж эхэлбэл эсвэл хийж байгаа бол багаж хэрэгсэл тань гараас унаж, зохих гэх мэт үр дүн ч сэтгэл дундуур байна. Сонголт үргэлж таных байдаг, та бол эрх чөлөөтэй хүн. Бодол санаа биелдэг гэдгийг санаарай.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.