Өөрийнхөө тархийг удирдаж эхлэхийн тулд цагаан зураас гэх өглөөний нар мандахын өмнөх зурвас үе буюу үнэгэн зурвасаар эртлэн босож сурахад өөрт ихээ дэмтэй. Энэ үед ертөнцийн бүх хэм, наран, саран ээжийн хэм, газрын хэм, хүний зөн билгийн хэм өндөр байдаг. Өөрөр хэлбэл хамгийн их эрчимлэг үе юм. Эндээс л өөрийнхөө сүнсийг тэмтрэх гарааны үе эхэлнэ.
Ариутгадаг шинж чанартай нь маргаангүй. Өвгүд хөх хомоолыг “буурал хомоол” гэнэ. Энэхүү буурал хомоол нь дотроо ямар ч нян тээдэггүй бөгөөд нар, сар, салхин, газрын хэмээр ханаж, энерги хадгалах тул бидний “Ариутгасан хөвөн”, ариутгасан самбай” гэдгээс ч илүү цэвэрлэх, илааршуулах шид агссан байдаг аж.
Хомоол бол хорлолыг дарах тэнхээтэй. Хорслыг тайтгаруулдаг шидтэй. Элдэв нянт өвчинг элгээр нь хэвтүүлж эрэмбэнд барьж чаддаг тул олноороо хэрэглэж огуль биеэ хамгаалагтун. Хашаалсан ферм биш эрүүл хөрсөнд, эрүүл агаарт тааваараа бэлчээрлэх шимт малынхаа мөнхийн ашигт идээн ундаанаасаа махан бие, сэтгэл бие, сүнсэн биеэ эрчимнүүлж,
бусад дөрвөн төрөлтнөө оюуны бядаараа замчлах хөтөч-түмэн мөнөөс мөн хэмээн өөрсдөөрөө, өв соёлоороо, Монгол үндэстнээрээ бахархах нь Монгол омогшил мөн. Ээжийн минь, Хой! Болохгүй!, Битгий! гэх хорио цээрүүд Сүнсэн биеийн хамгаалалт болдог байжээ. Хүмүн Сүнсэн бие, Махан бие, Сэтгэл бие гэх 3 биетэй. Сүнсэн бие бохирдохгүй бол бүх зүйл тэгш.
Далд ертөнцийн дайралт түрэмгийллээс дээрх үгс хамгаалдаг учраас өвгүд эмгүд цээрийг маш сайн дагадаг байж. Энэ цээрийг зөрчихгүй бол хэнд ч хор хохирол учрахгүй, хэнийг ч хилэгнүүлэхгүй. Ургаа модыг хугачаагүй бол, уулын чулууг уралдуулан нураагаагүй бол, ургамал амьтныг ёс бус хороогоогүй бол, За тангаргаа биелүүлж, Зэ тангаргаа зөрчөөгүй л бол тань руу хэн ч довтлохгүй, сүнсэн бие бүрэн бүтэн, аура ханамал байх нь.
Харин дээрх цээрийг зөрчвөл далд ертөнцийн сануулга, анхааруулга, гэсгээл, шийтгэл болох хараал, хорлол, жатга, нэхэл болж, сүнсэн биед сөрөг мэдээлэл болон бичигдэж, ирээдүйн 7-21 дэх үе удамд дамжин үлдэнэ.Шууд илрэх нь ч бий. Нэг дурсамж сөхье.
Аав минь ан хийхэд тохиолдсон элдэв сонин хачнаа хамт яваад үзсэн мэт л дүрслэн хөөрдөгсөн.
Нэг зун нутгийн нэг андтайгаа авд явжээ. Майхнаа бариад унтах гэж байснаа заа, маргааш ангийн олз хэр байна. Хумлагаа ( ховлог) татаач гэхэд. Нөгөө хүн нь:
Их том олзтой, гэхдээ хөлийн буулт сонин байна. Юутай ч олзтоой л гэж. Маргааш нь хар үүрээр нэг өлкөн дээр гараад доош тонгойтол үнэхээр сүрэг буга бэлчиж явна гэнэ. Би үүнийг, чи түүнийг гэж хуруугаараа зааж тохиролцоод буудтал нөгөө хүн нь олзонд шунасан юм байлгүй угсруулаад хэд хэд пижигнүүлчихэж.
Доош буугаад очтол нээг их дугуйрсан эвэртэй, бусдаасаа содон буга оногджээ. Шархыг нь төнхөөд үзэхэд тэр хүний бууны сум байсан аж. Удалгүй нөгөө айлын 18 настай хүү гэнэт өнгөрснөөр дээрх чулуун мэргийн хөлийн буулт тайлагдсан гэдэг.
Аав минь намын гишүүн хүмүн ч ” Савдгийн хараал гэж бий, лусын юм ч бас байдаг” хэмээн шивнэж ярингаа, “олзонд бүү шуна, оногдсоноо л ав. Тэгэхгүй бол үрийн заяа гунддагийг харсан даа” хэмээн сургаж байж билээ.
Айсан уу, хүндэтгэсэн үү ам дамжин явсаар нам засгийн чихэнд хүрэхээс эмээсэн үү шивнэж ярих нь хүртэл ардаа ихээ сургамжтай.
Тухайн үед ааан, муу юм хийвэл үр хүүхэд нь хаяад холоо явчдаг юм байна, муухай гэж л боддог балчирхан байж.
Гэхдээ л болох болохгүйн заагийг үйлдлээрээ таниулахдаа цээрийг ухааруулж, цэврийг сургаж, ангийн тэнгэр хэдийд ивээж хэдийд хаядгийг ч давхар ойлгуулж чадсан улсын анчин аавын минь хэлж ярьж байсан бүхэн нь тэр чигээрээ хөх сургаал байсныг одоо л санаж сэрэх.
Тиймээс л олон сургууль төгссөн диплом биш амьдралын их сургуульд хатаагдсан хөх өвгүдийн үг орой руу орж он жил өнгөрөвч цээжнээ тогтон үлдэж цээр гээчийг тархинд суулгаж байсныг мэдэрч байнам. Монголын нэг настан өнгөрөхөд нэг номын сан бүхлээрээ устдаг гэх үг юутай үнэн.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Мядагмаа Тэнгэр Монгол Газар