Home Амьдралын хэв маяг Өглөө бүхэн сэрэхдээ санагтун: Өнөөдрийн нарыг үзэж байгаа минь аз завшаан. Эрдэнэт хүний хувь заяагаа дэмий үрэхгүй.

Өглөө бүхэн сэрэхдээ санагтун: Өнөөдрийн нарыг үзэж байгаа минь аз завшаан. Эрдэнэт хүний хувь заяагаа дэмий үрэхгүй.

by Aurora

Өглөө бүхэн сэрэхдээ санагтун. Өнөөдрийн нарыг үзэж байгаа минь аз завшаан. Эрдэнэт хүний хувь заяагаа дэмий үрэхгүй. Бүхий л зүрх сэтгэлээ өөрийгөө хөгжүүлэхэд зориулж, даян дэлхийн сайн сайн сайхны төлөө бусдыг сэтгэлдээ багтааж амьдарна

Бүгдэд сайхан сэтгэлээр хандаж, бусдын тухай муу муухай бодолд автахгүй, уурлаж бухимдахгүй. Даян дэлхийн энх тайван сэтгэлийн амар амгалангаас эхтэй. Энх тайван гэдэг зөрчилгүй байгааг л хэлж байгаа юм биш. Миний бодоход энх тайван гэдэг энэрэнгүй сэтгэлийн цогц илэрхийлэл юм.

Сэтгэлээ ариусгахад зориулах нь ухаан мэдлэгээ ашиглах хамгийн зөв хэлбэр. Оюун бодол цэгцтэй бол аз жаргалд хүрнэ, үгүй бол зовохын нэмэр. Чимээгүй байна гээд үл тоож байна гэж, тайван байна гээд хүлээн зөвшөөрч байна гэж бүү бод, сайхан сэтгэлийг минь сул дорой байдалтай бүү эндүүр.

Энэрэнгүй, өрөвдөн хайрлах чанар сул доройн бус, хүчтэйн илрэл. Чамд муу зүйл хийж, гэм хүргэсэн хүнийг үзэн ядах хэрэггүй. Харин ч үйлдлээрээ бусдад гэм хүргэхийн сацуу өөрийгөө мөн хорлож буй тэднийг аврахын тулд чадах бүхнээ хийх ёстой.

 

Хүн бүр, бидэнд дайсагнаж буй хүмүүс хүртэл зовохоос айн бидний адил аз жаргалыг эрж байдаг. Хүн бүр бага зовж, аз жаргалтай амьдрах эрхтэй. Иймд чин сэтгэлээсээ бусдыг хайрлая. Нөхдөө ч, дайснаа ч. Энэрэнгүй сэтгэл гэж үүнийг л хэлэх бус уу.

Чадвал бусдад тусла. Чадахгүй бол ядаж л бүү гай бол. Өнөөгийн нийгэмд боловсролыг зөвхөн ухаантай, мэдлэгтэй болгоход л чиглэсэн гэж үздэг нь буруу. Мэдлэг боловролын гол ач холбогдол нь биднийг зөв үйлдэл хийхэд сургаж, бодлыг цэгцлэх юм.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Далай багшийн Сургааль ном

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!