Хэрвээ таны сэтгэл санаа тавгүй байгаа бол 3 ванн болон 7 банштай цайны домыг хэрэглээрэй. Домыг улиралд 1 удаа хийхийг анхаарна уу. Гайхалтай үр дүнтэй жор
Орц: 3 ванны дом.
- Давс,содатай ванн.
- Уулын давс-500гр
- Хүнсний сода-200гр
- Лаа-5ш
Заавар: 1. Давс содаа ванндаа хийгээд 15 минут бүх биеэ булхаж, зөвхөн толгой гарсан байдалтайгаар хэвтэнэ. Ванны 4 талд лаагаа асаана. Мөн хөлийнхөө доор 1 лаа асааж, хөлийн лаагаа ширтэж хэвтэнэ. Дараа нь бүлээн усаар биеэ зайлж гараад,шууд орондоо орно. Жич~усны температур 40градусаас их байж болохгүйг анхаарна уу.
Завар 2. Сүүтэй ванн. Сүү-3 литр. Лаа-5ш. Заавар: Сүүгээ ванн даа хийгээд 15 минут бүх биеэ булхаж,зөвхөн толгой гарсан байдалтайгаар хэвтэнэ. Ванны 4 талд лаагаа асаана. Мөн хөлийнхөө доор 1 лаа асааж, хөлийн лаагаа ширтэж хэвтэнэ. Дараа нь бүлээн усаар биеэ зайлж гараад, шууд орондоо орно. Жич~усны температур 40градусаас их байж болохгүйг анхаарна уу.
Заавар 3.Гангатай ванн. Ганга-500гр. Лаа-5ш. Заавар: 500гр гангаа, 3-4 литр усанд өтгөн цай болтол нь чанаад, цайгаа шүүж аваад, нэг аяганы талаар уухаар цайгаа тасалж аваад дээр нь буцалсан ус хийгээд ууна. Үлдсэнийг нь ванндаа хийгээд 15 минут бүх биеэ булхаж, зөвхөн толгой гарсан байдалтайгаар хэвтэнэ. Ванны 4 талд лаагаа асаана.
Мөн хөлийнхөө доор 1 лаа асааж, хөлийн лаагаа ширтэж хэвтэнэ. Дараа нь бүлээн усаар биеэ зайлж гараад, шууд орондоо орно. Жич~усны температур 40 градусаас их байж болохгүйг анхаарна уу. Эдгээр 3 ваннд 3 өдөр дарааллан орно. Цаашид сэтгэл санаа тавгүй болсон үедээ аль өөрт таалагдсан ванндаа орж, эрчим энергээ цэвэрлэж байгаарай.
7 баншны дом. Заавар. Баншаа өөрийн сэтгэл зүрхээ гаргаж өөрөө хийвэл сайн. Эхлээд цайгаа чанаад, тасалж авсан цайн дээрээ 7 баншаа хийж буцалгаад дараах шившлэгийг хэлээд ууна. Шившлэг. 7 үеийн буурлуудаас ирсэн хир буртгийг арилгах шидэт тарнитай цай ууж байна гэж 3 удаа хэлнэ. Жич-7 банштай цайг 3 өдөр дарааллан ууж байж дом үйлчилнэ. Домыг улиралд 1 удаа хийхийг анхаарна уу.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: “Тэнгэр Монгол Газар” групп