Home » Төрсөн ах дүүсийн хүүхдүүд хоорондоо эвтэй, нэг нэгнийгээ үргэлж сайнаар ярьж явах аваас удам тэгширч, үйлс бүтдэг ажээ 

Төрсөн ах дүүсийн хүүхдүүд хоорондоо эвтэй, нэг нэгнийгээ үргэлж сайнаар ярьж явах аваас удам тэгширч, үйлс бүтдэг ажээ 

by Aurora

Хүн унтаж байхдаа эдгэрч, өлсч байхдаа төлжиж, цуцаж байхдаа сэргэдэг юм.Хүний дайтай явахын тулд хүлээцтэй байж сур, тэвчээртэй байж сур, ухаан зарж сур, уужуу байж сур, үг сонсож сур!
Бид бүгдэд үнэгүй заяасан юм бүхэн ямар их үнэ цэнэтэй байдгийг ойлгоогүй цагт та хэзээ ч аз жаргалтай байж чадахгүйг та мэдэх үү?

Нүгэл, буян, жаргал, зовлон цөм сэтгэлийн мөн чанартай. Сэтгэл ариун бол оршихуй ариун.
Сэтгэл бохир болт оршихуй бохир. Тийм учир ертөнцийг өөрчлөх гэж оролдохын оронд сэтгэлээ л өөрчил. Төрсөн ах дүүсийн хүүхдүүд хоорондоо эвтэй, нэг нэгнийгээ үргэлж сайнаар ярьж явах аваас удам тэгширч, үйлс бүтдэг ажээ.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: “МОНГОЛ ХАТДЫН ОНГОН ТҮҮХИЙН ГЯЛБАА” судар, Монгол Домч судар, “Үрийг хүмүүжүүлэх судар”-аас

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!