Home » Бид яагаад үнсэлцдэг вэ?

Бид яагаад үнсэлцдэг вэ?

by Aurora

Дундаж хүн амьдралынхаа 160 минутыг үнсэлцэхэд зарцуулдаг гэдгийг та мэдэх үү?
Хамгийн удаан үргэлжилсэн үнсэлтийн дэлхийн дээд амжилт нь 58 цаг 35 минут 58 секунд юм. Хэн гэдэг хосууд ийм удаан үнсэлцсэнийг бид сайн мэдэхгүй ч, танд үнсэлцэхтэй холбоотой маш сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлдлээ.

Гэхдээ бид яагаад үнсэлцдэг вэ? Та энэ талаар бодож байгаагүй бол танд сонирхолтой санагдаж магадгүй ээ. Бид амаа зөвхөн хоол идэх, ус, ундаа, шингэн зүйлс уух, агаар амьсгалах, харилцахад ашигладаг бол энэ нь жаахан хачирхалтай санагдаж магадгүй ээ.

Дэлхий олон улсад үнсэлцэх нь амар амгалан, хүсэл тэмүүлэл, хүндэтгэл, хайрыг илэрхийлдэг байна.
Хүн яагаад үнсэлцдэг вэ? Үнсэлтийг судалдаг шинжлэх ухаан байдаг гэвэл та үнэмших үү? Тэгвэл түүнийг “филематологи” хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь грекийн “филема” буюу үнсэлт гэдэг үгнээс гаралтай юм байна.

Сэтгэл судлаачид бидний өнөөдрийн “үнсэлт” гэж нэрлэдэг зүйл нь өмнө нь зажилсан хоолыг нэг амнаас нөгөө ам руу солилцох байдлаас үүдэлтэй байж магадгүй гэж маргадаг. Эх шувууд үүнийг хийдгээрээ алдартай. Тэд бяцхан ангаахайдаа хоолыг авчирч өгөхдөө амаараа өгдөг байна.

Харин хүн төрөлхтөн үүссэн цагаас энэ нь эх, хүүхдүүдийн дунд түгээмэл байсан бөгөөд энэ нь маш утга учртай байжээ. Үнсэлцэх нь дараах хэд хэдэн тустай байдаг байна. Үүнд: 1.Судалгаагаар хүмүүс үнсэлцэхдээ авсан анхны мэдрэмжээрээ хоорондоо тохирох эсэх, харилцаагаа эхлэх эсвэл зогсоохоо шийддэг гэнэ.

Эртний хүмүүс үнсэлцэж өөрт тохирох ханиа сонгодог байжээ. Өөрөөр хэлбэл хань сонгохдоо үнсэлцэх аргыг хэрэглэж байсан бөгөөд ингэснээр илүү сайн шийдвэр гаргаж, илүү сайн хань сонгож, илүү амжилттай үржүүлж чадаж байжээ.

2. Судлагаагаар тархийг илүү сайн төвлөрөхөд тусалдаг. Гэхдээ хүн төрөлхтний түүхэн дэх анхны хоёр хүн үнсэлцэхэд тэд юу хийхийг оролдсон бэ? Тэд хамгийн эхлээд нүдээ аньсан. Яагаад үнсэлтэнд тархи дуртай вэ? Учир нь үнсэлт нь бидний тархийг илүү сайн төвлөрөхөд тусалдаг байна.

Сэтгэл судлаачдын хийсэн судалгаанаас хүн үнсэлцэхдээ нүдээ аньдаг. Бидний тархи эргэн тойронд хэт их зүйлс ачааллаж байвал анхаарлаа төвлөрүүлэж чаддаггүй байна. Тиймээс нүдээ аньж үнсэлцдэг байна. Ингэснээр тархийг маш сайн амрааж өгдөг байна.

3. Эрүүл мэндэд тустай. Хайр дүүрэн үнсэлт нь минутанд 2-3 калори шатааж, цусанд эпинефрин ялгаруулж, зүрхний цохилтыг хурдасгадаг байна. Үнсэлцэх нь муу холестрин, стрессийг бууруулдаг гэж эрдэмтэд үздэг байна. Үнсэлцэхэд амны хөндийн эрүүл мэнд чухал үүрэгтэй байдаг.

Таны шүлс таны хэн болох, эрүүл мэндийн байдлын талаарх мэдээллийг агуулдаг. Бидний амны салст бүрхэвч нь тестостероны дааврын түвшинг нэвчүүлдэг байна. Тэгвэл үнсэлтийн бас нэгэн шинэ шидийг шүдний эмч нар тогтоосон байна. Тэд үнсэлцэх үед хүнээс өвөрмөц “шүлс” ялгардаг гэдгийг нотолжээ. Тэрхүү кальци фосфороор баялаг шүлс нь буйлны үрэвсэл болон шүд хорхойтохоос сэргийлдэг гэнэ.

Шүлс гэж юу вэ? Шүлс бол хүний биеийн хамгийн үнэт шингэн юм. Шүлс нь амны хөндийд 24 цагийн турш ялгардаг цэвэр шингэн бөгөөд ихэнх хэсгийг нь буюу 99,5%-ийг нь ус эзэлнэ, үлдсэн 0,5%-д нь электролитүүд, уураг, дархлааны эсүүд, уураг нүүрс усыг задлагч ферментүүд байна.

Шүлс нь хүний амны хөндийд үндсэн 3н хос болон жижиг булчирхайнуудаас ялгарна. Эдгээр булчирхайнуудын хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас шүлсний хэвийн ялгарах хэмжээ ихсэх юм уу багасна. Шүлсний ялгаралт хэвийн байх нь амны хөндий болон хоол боловсруулах зам эрүүл байх томоохон үндэс болдог байна. Хэвийн үедээ шүлс өдөрт 0,75-1,5 л ялгардаг бөгөөд энэ нь үргэлж тогтмол байдаггүй.

Тухайлбал хооллох үед 1 минутанд 4 мл болж ихэснэ.Харин шөнөөр шүлсний ялгаралт харьцангуй бага байна.
Насанд хүрсэн хүний шүлсний орчин сул шүлтлэг буюу ph=7,5-7,1 байна. Харин хүүхдийнх ph=7,5 байна шүлсний орчин үүнээс багасах буюу хүчиллэг болоход шүлсний эрдэсжүүлэх үйлчилгээ удааширч шүд цоорох үндэс болно.

Амны хөндийд хэвийн микрофлорууд ихээр байдаг ба биднийг хоол идэх үед эдгээр нь хүчил ялгаруулж шүлсний орчинг хүчиллэг болгон өөрчилнө. Мөн хоол хүнсний найрлага болон хүний амьдралын хэв маягаас шалтгаалан шүлсний орчин өөрчлөгддөг байна.

Иймээс орчин үед орой унтахын өмнө шүдээ угааж амны хөндийн эрүүл ахуйг дэглэмийг сайтар мөрдөх нь чухал гэж үздэг байна. Хүний стрэссийн түвшин ихсэхэд шүлсний орчин хүчиллэг болон өөрчлөгддөг байна. Хэрэв шүлсний орчинг хүчиллэг болгох хүчин зүйлс удаан хугацаанд үйлчилвэл шүлсний буфер багтаамжаас хэтрэн эргэн шүлтлэг болоход хэцүү болно.

4. Арьсны уян хатан чанарыг сайжруулдаг. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар хүний бие организмд маш олон эерэг нөлөө үзүүлдэг шидтэй болохыг та олон сонсож байсан байх. Жишээ нь үнсэлдэхэд нүүрний 30 гаруй булчин оролцож ачаалал авдаг учир арьс тэнийж хамаагүй уян хатан болдог зэргийг олон судлаачид батладаг.

Зарим эмч, судлаачид хэдийчинээ их үнсэлцэнэ төдийчинээ нас уртасна гэж үздэг. Учир нь үнсэлдэх үед организмын хөгшрөх процесст оролцдог зарим нэг хортой химийн нэгдэл ялгарах явц удааширдаг байна. Гэхдээ хамгийн гол нь анагаах ухааны үүднээс авч үзвэл ийм үнсэлт дор хаяж 3 минут үргэлжлэх ёстой гэнэ.

Та хайрттайгаа өдөрт хэдэн удаа үнсэлцдэг вэ? Магадгүй та үүнд нэг их ач холбогдол өгдөггүй байж болох ч үнсэлтээр бид өөрийн хайр дурлал, халуун дулаан орчин, найрсаг харилцаа, хүндэтгэл, дассан сэтгэл, талархал, эвлэрэл, гомдол гээд үй түмэн сэтгэл хөдлөлөө илэрхийлж чадна.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Илүү дэлгэрэнгүй уншихыг хүсвэл эх сурвалжид хандаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: neguusel.com

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!