Home » Төрсөн үрээ байнга үгийн дээдээр хэлэхэд үйлс нь өөдрөг, төөрөг тавилан нь жаргалтай байдаг

Төрсөн үрээ байнга үгийн дээдээр хэлэхэд үйлс нь өөдрөг, төөрөг тавилан нь жаргалтай байдаг

by Aurora

Намайг хайрлаач гэж хэнээс ч битгий гуй. Намайг хүндлэ гэж хэнийг ч бүү албад. Зөвхөн авдаг хүмүүс, өгч буй хүнийг үнэлдэггүй. Тэд авч сурснаас, өгөх ямар байдгийг, өгөхийн тулд яаж хөдөлмөрлөж, яаж ядарсан гэдгийг огт мэддэггүй бас боддоггүй. Авахад сэтгэл хэрэггүй ч өгөхөд сэтгэл байдгийг мэддэггүй.

 

Төрсөн үрээ байнга үгийн дээдээр хэлэхэд үйлс нь өөдрөг, төөрөг тавилан нь жаргалтай байдаг юм шүү. Сайхан сэтгэл гэдэг чинь хүн бүрт байдаггүй юм. Ховорхон хүмүүст удам дамжин өвлөгддөг цусанд байдаг үнэт эрдэнэ. Хуурамч байх тусам чиний тойрог томорч, үнэнч байх тусам чиний тойрог жижиг байх болно.

Хүний сэтгэлийг дуусгадаг биш цэнэглэдэг хүн нь байгаарай. Туулаад дуусах амьдралаа тунгалаг байлгахыг хичээгээрэй. Туждаа хамт байх гэр бүлийнхээ итгэлийг бүү алдаарай. Төрсөн ганц биеийнхээ эрүүл мэндийг бодоорой. Төрсөн нутаг усаа жилдээ нэг эргээрэй.

Үрээс илүү баясал, ханиас илүү жаргал, ээжээс илүү халамж, ааваас илүү нөмөр гэж байдаггүй юм. Дандаа сайхан зүйл ярьдаг хүнтэй уулзаж бай. Сэтгэлд чинь буй буртаг нэг л мэдэхэд сарниад алга болно. Эр хүнийг хүндэлж, эмэгтэй хүнийг хайрлаж чадсан гэр бүл хамгийн аз жаргалтай амьдардаг жамтай.

 

Монгол хүний дундаж наслалт 60 нас. Та 25 настайдаа гэр бүлтэй болсон гэж бодьё. Ханьтайгаа амьдрах амьдрал тань 35 жил. Цаг хугацаа урсаж, аль нэг нь арай эрт 5 жилийн өмнө хорвоогоос явахад 30 жил хамтдаа байх хугацаа байна. 30 жилээ 365 хоногт үржие 10950 хоног.

Та өдөрт ажил дээрээ 8 цаг, унтахдаа 8 цаг, ирж очих гадуур явах гээд 2 цагийг зарцуулдаг гэж үзвэл хоногт та ханьдаа 6 цагийг л зарцуулна. Энэ нь ч бас бүтэн 6 цаг биш, алдаг оног. Энэ 6 цагаа 10950 хоногтоо үржээд 24 цагт хуваагаад, цаашлаад жилд хувиргаад үзээрэй. Та амьдарлынхаа ердөө 7,5 жилийг хайртай хүнтэйгээ өнгөрүүлдэг гэсэн үг.

Зарим хүний хувьд энэ хугацаа бүр ч бага. Амьдрал хэмээх цаг хугацаандаа нэгнийгээ хүндэлж, хайрлаж сайхан хайр, сайхан гэр бүлийг цогцлоохын төлөө хамтдаа урсаж, ухамсарлаж амьдарвал аз жаргал өөрөө л ирнэ. Аз жаргал эд баялагт бус сэтгэл ханамжид оршиж байдаг.

 

Нэг нэгнийгээ өөнтөглөж, хардаж, хэрүүл уруул, уур уцаартай амьдрах нь өчүүхэн олдох нандин цаг хугацааг тань улам багасгасаар байх болно гэдгийг ойлгож хайртай хүнээ хайрлаж амьдарцгаая. Ханьдаа зориуд зав гаргаж бай. Зөвхөн түүнтэйгээ хамт байхын тулд өдөр тутмын ажлаа зохицуулж аль болох цаг их гарга.

Хамтдаа гадуур алхаж бай. Зурагтаа унтраачихаж байгаад ярилц. Ингэхдээ хайртынхаа нүд рүү нь харан ярьж байгаарай. Нүд худлаа хэлдэггүй юм гэж доктор Чапман захиж байна. Гэр бүлдээ цаг гаргана гэдэг нь заавал тусгайлан төлөвлөхийн нэр биш аж.

Зүгээр л хоолоо хамт идэж, өдрийг хэрхэн өнгөрүүлсэн тухайгаа сонирхуулан ярьж хөгжилдөж бай. Ердөө тэгэхэд л хамтдаа байхын жаргалыг мэдэрнэ. Мөн дараах бяцхан зөвлөмжийг байнга санаж байхыг хүсчээ.
Ханийхаа яриаг сонсож байхдаа өөр зүйл битгий хий.

 

  • Сэтгэлийг нь ойлгохыг хичээ.
  • Үгийг нь бүү тасал.
  • Хоол хийхэд нь тусал.
  • Гадуур хооллохыг санал болго
  • Аялалд хамт яв

Үхлийн талаар хүн бага ч гэсэн бодож байх хэрэгтэй. Айж, гутарч биш эргэцүүлэн бодвол үр ашиг байгаа. Үхлийн талаар бодсоноор өнөөдрийн амьдралын үнэ цэнэ илүү мэдэрнэ. Учир нь бурхан танд дахин нэг өдөр бэлэглэж, та үхээгүй байгаа учраас. Бүсгүй хүнийг хайрла.  Эмэгтэй хүн үхсэний хойно ясыг нь таних их амархан байдаг ажээ. Учир нь эрэгтэй хүний яс танан цагаан өнгөтэй жин нь хүнд байдаг гэнэ.

Эмэгтэй хүний яс гадна талаараа хар өнгөтэй хөнгөн байдаг байна. Яагаад гэвэл эх хүн нэг хүүхдийг тэжээн хөхүүлж өсгөхдөө дунджаар 768 литрээс дээш сүү хөхүүлсэн байдаг гэнэ. Иймээс эх хүний бие төдий чинээ турж эцэж, ясны чөмөг нь хүртэл хорогдон хорогдсоор дундарч үхсэний дараа эмэгтэй хүний яс гадна талаасаа харлах бөгөөд жин нь тун хөнгөн байх нь олон байдаг гэнэ.

Үнэхээр өрөвдмөөр. Эх хүн төрөхдөө нэг зэрэг 20 яс хугарч байгаа мэт өвдөлтийг мэдэрдэг. Үнэхээр биширмээр тэвчээр шүү. Та ээжийгээ баярлуулж яваарай. Өдөр бүр ээжтэйгээ яриарай. Өдөр бүр ээждээ хайртай гэдэг үгийг харамгүй хэлээрэй.

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!