Home » Та 11:11 тоог хаа сайгүй харж байсан уу?

Та 11:11 тоог хаа сайгүй харж байсан уу?

by Aurora

Цагаа хартал 11:11. Юунд ч сатааралгүй ажлаа хийн сууж байгаад, компьютерийнхээ дэлгэцийн доод хэсэг рүү санаандгүй харахад цаг 11:11. Супермаркет дотор явж байх зуураа хэн нэг чухал хүнтэй утсаар ярьж дөнгөж дуусахад, утсан дээр тань та хоёрын ярьсан нийт хугацаа 11 минут 11 секундыг заана. Гайхширч гүйцээд, дэргэдээ байсан жигнэмэгний үнийг харахад 1111 төгрөг гэнэ.

 

11:11 цагийн давхардлууд ямар учиртай вэ? Хэрэв та хаа нэг тийшээ аяллаар явах гэж байгаа, эсвэл хэн нэгнийг хүлээж байхдаа тохиолдлоор давхардсан цагийн тоонуудыг олж харвал, энэ зүгээр ч нэг тохиолдол биш юм. Тоо судлал – тооны утга учрыг судлах оньсого мэт шинжлэх ухаан.

Хэдэн зууны турш тоо нь зөвхөн математикчдын сонирхлыг татаад зогсоогүй эзотерик, зөн билигтнүүдийн анхаарлыг татсаар ирсэн юм. Тооны ачаар бид өнгөрснийг мэдэж, ирээдүйгээ таних боломжтой болдог байна: Тоо бидний эргэн тойрон хаа сайгүй: цаг, машины дугаар, бичиг баримт, тасалбар, тоглоом, бүх зүйлд.

Энэ удаад та бүхэнд бидний өдөр тутмын амьдралд тохиох 11:11 хос ижил тооны тухай танилцуулахаар бэлдлээ. Биднийг цаг руу харахад 11:11 хос ижил тоо таарах үе бий. Бид яагаад яг тэр мөчид цаг руу харав аа? Бидний амьдралд эдгээр тоонууд ямар утга учир агуулна вэ? Санамсаргүй байдал уу эсвэл ямар нэгэн утга учир агуулж байна уу?

 

Алдарт сэтгэцийн эмч Дорин хэлэхдээ, ижил тоонуудыг дахин дахин харах нь бидний хүслийг биелүүлэхийн тулд эерэг байдлын хүчинд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгцээг бий болгодог. Оюун санаагаа айдас биш харин жинхэнэ эерэг хүсэлд төвлөрүүлэх нь орчлон ертөнц таныг дэмжиж, урамшуулахад сүнслэгээр түлхэц өгөх болно.

Энэ тоо нь онцгой ач холбогдолтой. Та 11:11 гэсэн тоог олон удаа давталттай харсанаар ухамсар, ухамсарын өндөр мэдрэмжээр шагнагдах болно гэж тоо судлаачид хэлдэг. Маяачуудын хуанлийн дагуу 2012 оны 12-р сарын 21-ний яг 11:11 цагт эриний эргэлт эхэлсэн.

Энэ бол Харанхуй эрин үеийг ардаа орхиж, бид хүний ​​ухамсрын жинхэнэ өөрчлөлт болох Алтан эрин рүү хөтлөх шинэ эриний үүр юм. Өөр нэг анхаарал татахуйц онцлог нь 11:11-д дөрвөн тоо байгаа нь нийлбэр нь бидэнд дөрөв гэсэн тоог өгдөг. 4 нь бидний эгогийн өөрчлөлт, задралыг илэрхийлдэг.

 

 

Хэрэв та 11:11-ийн тоог байнга давталттай харж байгаа бол оршихуй таныг үргэлж дэмжиж байдаг гэдэгт итгэлтэй байгаарай. Хэрэв та 11:11-ийг хослолыг харвал таны амьдрал гайхалтай боломжуудаар дүүрэн байх болно. 11:11 гэсэн тоо нь цэвэр сүнслэг ойлголтыг бэлэгддэг. 11:11 харах үедээ өөрийгөө шинжлэхэд тохиромжтой байдаг байна.

Өөрийн мэдрэмж, бодол санаа, сэтгэл хөдлөл, хүсэл мөрөөдөл, хүсэл эрмэлзэл. Энэ тоог харахдаа ямар нэгэн сөрөг бодол, сэтгэгдэл өөртөө төрүүлэхээс болгоомжилоорой. Харин таны амьдралд нэвтэрч буй эерэг өөрчлөлтүүдэд анхаарлаа хандуулаарай.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!