Home » Жаргалтай амьдрал гэж байдаггүй юм гэнэ билээ Жаргалтай мөчүүд гэж харин байдаг юм гэнэ Зовлонгүй амьдрал гэж байдаггүй юм байна бас Зовж байж л жаргалыг танидаг юм байна!

Жаргалтай амьдрал гэж байдаггүй юм гэнэ билээ Жаргалтай мөчүүд гэж харин байдаг юм гэнэ Зовлонгүй амьдрал гэж байдаггүй юм байна бас Зовж байж л жаргалыг танидаг юм байна!

by Aurora

Жаргал гэж юу вэ? Хүмүн та аз жаргалыг тэмтчин зовно уу Хүсэл шуналдаа ороогдон бүдэрч явна уу
Хүний бүхэнд атаархан зүдэрч явна уу Хяслан бүхэнд хөл алдан хугарч явна уу Зовоод л байна гээд бодоод байна уу та минь

 

Зовлон чинь жаргал байсан байх вий дээ Жаргаад л байна гээд бодоод байна уу эсвэл Жаргал тань харин зовлонгийн үүд болох вий! Жаргалтай амьдрал гэж байдаггүй юм гэнэ билээ Жаргалтай мөчүүд гэж харин байдаг юм гэнэ
Зовлонгүй амьдрал гэж байдаггүй юм байна бас Зовж байж л жаргалыг танидаг юм байна!

Жаргалаа танихгүй зүдрээд байхаар Зовлон таниас хэзээ ч салахгүй Зовж байна гээд гутраад байхаар
Жаргал таньд хэзээ ч ирэхгүй! Жаргалаа та эхлээд тань Жаахан үрсээ хараад суралц Жамаараа яваа амьдралаа хүндэл

Жатгалж өөрийгөө бүү мохоо! Жаргалтай мөч бүхнээ эрхи болгон хэлхээд Жаргал дуудах үгсийг тарни болгон шившээд Тал талаас нь талархал хайраар бэхлээд Толгойд нь итгэл зүтгэлээ бөхлөөд Энгэр цээжиндээ залчихвал Эргэх орчлон ивээх л байх даа Элэг зүрх тань баясаж Энх амгаланг мэдрэх л байх даа!

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

 

Эх сурвалж: Б. Эрдэнэтуяа Жаргал гэж юу вэ?

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!