Home » Эхнэрийгээ муу үгээр хараана эр хүний сүлд унадаг. Амаа мэд, амаа мэд, амаа мэд…

Эхнэрийгээ муу үгээр хараана эр хүний сүлд унадаг. Амаа мэд, амаа мэд, амаа мэд…

by Aurora

Бэрээ муулна. Хүү тань муу явна. Хүүгээ муулна үр үндэс нь муу явна. Нөхрийгөө муу үгээр хараана үр үндэс хүүхэд тань өвдөөд салахгүй. Эхнэрийгээ муу үгээр хараана эр хүний сүлд унадаг ийм л гинжин хэлхээ байна. Харааж хараачихаад яаж элбэг дэлбэг буянаа яаж хурааж амьдрах гэж байгаа вэ? Эхнэр нөхрүүд ганхаад дордоод ирэхээр тухайн гэр бүл сайхан амьдрах уу?

 

Үр үндэс, удам угсаа нь таатай байх уу? Амаа мэд амаа мэд. Ам алдвал барьж болохгүй агт алдвал барьж болдог. Хараахын оронд ерөөж сураарай. Хараасан хүн нь эхлээд өөрөө тэр зүйлээ өөртөө дууддаг гэдэг. Хүн бүрийг сайнаар ерөөж магтаж, юм бүхэнд талархаж хайрлаж сурвал таны амьдрал хэсэг хоромын дараа л цэцэг мэт дэлгэрч та өөрөө ч гайхна. Өрөөлийг засахаас илүү өөрийгөө засаж яваарай.

Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас гэж чухам үнэнийг өвөг дээдэс минь айлджээ. Хүн бүр хичэээхэд олон сайхан гэр бүл өнгө нэмж төр улс минь түвшин амгалан байх болов уу. Хараал явж хар толгойд. Сошиал орчинд бусдад буруу өгч доромжилж, үзэн ядах байдлаар өөрийгөө илэрхийлж байгаагийн ард яг юу болдог вэ?

Субьектив талаас нь тодруулбал хараалгуулж, доромжлуулж буй хүнд гэсгээл шийтгэл хүрэхээсээ илүү хараан доромжилж буй хүн нь өөрөө сэтгэл зүй болоод бие махбодын хувьд хохирогч болдог. Учир нь уг хүний хортой сэтгэлийн хөдөлгөөн өөрийнх нь анхаарлын тэнцвэртэй байдал (амар амгалан)-ыг алдагдуулдаг.

 

Улмаар өөртөө итгэх хандлагаа (self-confidence) үгүй хийдэг. Өөртөө итгэх хадлага нь үгүй болсоноор дархлааны тогтолцоо (immune system) нь доголдож эхэлдэг. Цаашлаад дархлааны тогтолцоо нь доголдсоноор нян, вирус, бактери идэвхиж бие махбодыг нь сая дарангуйлах нөхцөл бүрддэг.

Эцсийн эцэст хүнийг хараан доромжилж тайвширдаг хүн өөрийгөө хараан доромжилж буйгаас ялгаагүй байдаг. Үүнийг л бидний өвөг дээдэс эртнээс “хараал явж хар толгойд л” гэж онож тодорхойлсон. Бурхан багш бээр “Уур бол галын цог шиг.

Уурлаж буй хүн гартаа галын цог атгасан шиг эрсдэлтэй бөгөөд тэрхүү уураа өөр хүн рүү шидэхээсээ урьтаж өөрийгөө л түлдэг” гэж айлдсан нь дээрхийг уг гаргалгаа мөн ажээ. Муу юмс хараал хэзээ ч биенээсээ давна гэж байдаггүй. Хараалын дүү хэрүүл. Хэрүүл хийхдээ ч хамгийн шударга нь биенээсээ давах гэж хэрэлдэж байхаар хэлсэн бүхэн тань өөрийн толгой дээр тань гэдэг үгийг санаж явах хэрэгтэй.

 

Тэгвэл хүн уурлаад яаж ч хэрэлдэн хараасан өөрийн үг амьтай өөрийн толгой дээр гэдгээ ухаарч чадвал хэрүүлээр даваад байх юм гарахгүй. Санамсаргүй хэрэлдээд санаа нь амраад явах хүн байх ч санаатайгаар хараал болгон үйлдэх олон байх юм.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Tsetsegjargal Dorj

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!