Хүний сэтгэл ар нуруундаа нээлттэй байдаг. “Хүний сэтгэл ар нуруундаа нээлттэй байдаг. ” гэж хэн нэгэн мэргэн хэлсэн байдаг. Хүний хойноос ар нуруу руу нь хэлсэн хараал ерөөл биелдэг гэдэг. Танайд базаахгүй хүмүүс ирвэл гарсан хойно нь давс цацаж “бусдад хүссэн зүйлээ эргүүлээд ав” гэж хэлж болдог гэнэ.

Гэхдээ анхаарах зүйл нь: Бидний хийж байгаа үйлийн алхам бүрт нэгэн онцлог бий. Ямар алхам хийнэ яг л усанд хаясан чулуу шиг давхар давхар хүрээ татуулан долгиосон тарж байдаг. Тэгээд ухамсрын гүнд 100, 1000 дахин олширдог байна.
Энэ хэмнэл цаашлан ижил хэмнэлдээ нэгдэж байдаг. Таны хэн нэгэн хүний араас хэлсэн хараал тань олон хүний араас хэлсэнтэй дүйж үүгээрээ та өөрийнхөө хүүхдүүдээ ч онох болно гэдгийг санаж яваарай. Хэрэв та ямар нэг шалтгаанаас болж үр хөндүүлж байсан бол Та өөрийн сэтгэл дэх хайраа, төрөөгүй хүүхдийнхээ хайрыг устгаж байсандаа гэмшиж, дээд хүчнээс Хөх Мөнх Тэнгэрээс, Үрийн тэнгэрээс өршөөл гуйгаарай.
Ингэснээр та өөрийнхөө болон удаах гарах хүүхдийнхээ сүнсэн биеийг засаж элдэв гарч болох өвчин зовлон хүндрэлээс урьдчилан сэргийлэх болно. Үргүйдлээс эмэгтэй хүн зайлах гол нөхцөл нь сэтгэлийн цэвдэг байдлыг огоорч, хүрээлэн байгаа бүхий л материаллаг оюунлаг зүйлд тэгтлээ уургалуулахгүй бүхнийг хайрлах сэтгэлээр өөрийгөө тэжээж байх ёстой.
Хүүхэд олохоос бүтэн хагас жилийн өмнөөс хүлцэнгүй даруу байж төрөхөд бэлтгэгдэх хэрэгтэй. Та өөртөө болон хувь заяандаа хэтэрхий гомддог бол дотоод сэтгэлдээ дээд хүчинд, хөх мөнх тэнгэртээ л гомдож байгаа хэрэг.
Ойр төрлийнхөндөө хорвоо ертөнцөд гомдож байгаа тань хавдар үүсгэх нөхцөл бүрдүүлж болно.
Эмэгтэй хүн бол үргүйдэж мэднэ. Азгүй амьдралаа та эм гэж бодож бүхий л амьдралаа шинээр эхэлж байна гэж төсөөлөн, бүхэнд хайр энэрэлээр ханд. Амьдралын сайн муу бүхий л зүйлээ дээд хүчин тэнгэрийг хайрлахын тулд ариусч байсан үе гэж бод.
Сэтгэлээ хайраар дүүргэсэн цагт танд хавдар байсан бол алга болно. Та жирэмсэн болохгүй байсан бол үр хүүхэдтэй ч болно. Сайхан байгаа биз. Бүх юм биднээс шалтгаалдаг гэдгийг л ойлгуулах гээд элдэв зүйл бичээд байгааг минь үрс минь ухах буй зээ. Эрэгтэйчүүдийн зан чанар, хувь заяа, эрүүл мэнд өөрсдөөс нь бус 60-70% эхнэрүүдээс нь шалтгаалдаг байна.
Эмэгтэй хүний зөв хүмүүжил төлөвшил дээд хүчин тэнгэрт тэмүүлэх тэмүүлэл, хайр энэрэл, түүний хүүхдийн төдийгүй нөхрийнх нь амьдралтай асар их холбоотой, шууд шалтгаалах хүчин зүйл юм. Суутан гэж оюун ухааны чадавхитай хүнийг хэлнэ.
Суут хүмүүсийн удамшлыг судлаад гайхамшигтай сонин зүй тогтлыг илрүүлжээ. Тэдний эцэг жирийн хүмүүс байхад эх нь ер бусын авъяаслаг, ухаалаг хүмүүс байжээ. Бодгалийн төгс төгөлдөрийн цар хүрээ түүнд оршоосон хайрын хэмжээгээр тодорхойлогдож байна. Бие даасан билиг төгс бодгаль, эмэгтэйн сэтгэлийн зориг тэвчээр, тэнхээ эрмэлзэл, тэмүүлэл хайр энэрэл ямар ч хүнд хүчрийг даван туулах чадвар, суутныг төрүүлэх нөхцөл болдог байна.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Tsetsegjargal Dorj