Home » Эрвээхэй бол байгалийн сахиусан тэнгэр. Тэд бидэнд өнөөдөр амьд байх ямар бэлэг болохыг сануулж байдаг.

Эрвээхэй бол байгалийн сахиусан тэнгэр. Тэд бидэнд өнөөдөр амьд байх ямар бэлэг болохыг сануулж байдаг.

by Aurora

Эрвээхэй бол байгалийн сахиусан тэнгэр.
Тэд бидэнд өнөөдөр амьд байх ямар бэлэг болохыг сануулж байдаг. Нэгэн эр эрвээхэйн авгалдай олжээ. Гэртээ авч ирээд ажиглаж суутал авгалдайн нэг талд бяцхан нүх гарч, залуу эрвээхэй гарч ирэхээр зүтгэж эхлэв.

 

Өнөөх эр тэр бяцхан нүхээр эрвээхэйг хэрхэн гарч ирэхийг сонирхож хэдэн цаг хөдөлгөөнгүй ажиглаж суулаа. Эрвээхэй бяцхан нүхээрээ гарч ирэхийг хичээсэн уйгагүй оролдлогоосоо болоод сульдаж, хэсэг хөдөлгөөнгүй болж байв.

Ингэж хэсэг амраад л дахин зүтгэж эхлэхэд авгалдайн нүх багахан ч томорсонгүй. “Энэ янзаараа эрвээхэй авгалдайнаасаа гарч чадахгүй юм байна” гэж бодсон эр эрвээхэйд туслахаар шийдлээ. Тэрээр хайч авч ирж авгалдайн нүхийг томсгож хайчлав.

Эрвээхэй авгалдайнаасаа гарчээ. Гэвч биендээ багадсан жижигхэн турьгүй далавчтай байлаа. “Удахгүй далавч нь хатаж, өөрийгөө дийлэхээр болж дэлгэгдэнэ” гэж өнөөх эр бодсон учир нүд салгалгүй ажигласаар байв. Үнэндээ эрвээхэйн далавч хатсан ч, тэр хэзээ ч нисч чадахааргүй болсон байлаа.

 

Учир нь эрвээхэй авгалдайнаасаа гарах хүнд хэцүү үеийг өөрөө давах ёстой байжээ. Яг л эмэгтэй хүн хүүхдээ өөрөө төрүүлэх жам шиг. Авгалдайн өчүүхэн нүхээр багтаж гарах агшинд эрвэйхэйн биеэс шингэн ялгарч нисэхэд бэлэн болох ёстойг “тусч” эр ойлгоогүй юм.

Үүнтэй адил бид ч гэсэн амьдралынхаа төлөө тэмцэх хэрэгтэй болдог. Сул дорой байвал амьдрал хэзээ ч бидэнд боломж олгохгүй. Харин тэсвэр тэвчээр уйгагүй оролдлогын үр дүнд л бид аз жаргалыг мэдрэх болно. Жам ёсны зүйлийг өөрөө л туулах ёстой.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!