Home » Зоосоор төлдөггүй үйлийн үр гэж бий Залиар тулдаггүй туйлын үнэн гэж бий Зээлээр сунгадаггүй хүний нас гэж бий Зэдээр хуурдаггүй нүглийн нүд гэж бий…

Зоосоор төлдөггүй үйлийн үр гэж бий Залиар тулдаггүй туйлын үнэн гэж бий Зээлээр сунгадаггүй хүний нас гэж бий Зэдээр хуурдаггүй нүглийн нүд гэж бий…

by Aurora

Зоосоор төлдөггүй үйлийн үр гэж бий Залиар тулдаггүй туйлын үнэн гэж бий Зээлээр сунгадаггүй хүний нас гэж бий Зэдээр хуурдаггүй нүглийн нүд гэж бий.  Энэ яваа нэгэн насандаа ХҮН ШИГ ХҮН байж чадвал болох нь тэр шүү. Үйлийн үр бидний яагаад зөв амьдрах хэрэгтэйг үргэлж сануулдаг.

 

Хүн эхээс төрөхдөө маш цэвэр ариун төрдөг ба өсөх торнихын хирээр үйлийн үр гээчийг хурааж хуримтлуулсаар байдаг. Тэгвэл үйлийн үрийг өөрчилж чадах гол агуулга нь урьд тохиолдсон муу зүйлийг мартаж, баяр хөөр, аз жаргал, сайн сайхан бодлоор оюун ухаанаа цэнэглэж сайхан амьдарна гэсэн үг.

Хүн аз жаргалаа өөрөө мэдэрч сурсанаар аз жаргалтай болно. Ингэхлээр аз жаргалтай байх эсэх нь өөрөөс чинь шалтгаалах болж байна. Хэрэв та аз жаргалыг хаа нэгтэйгээс хайж л эхэлвэл зовлон нэмэгдэнэ гэсэн vг. Үргэлж муу зүйл байдаггүй Мэдээж үйлийн үр гэхээрээ бүгд муу зүйлс гэсэн үг биш.

Таны бусдад тусалсан сайхан сэтгэл, үйлдлийн хариу үр хүүхдэд тань ирж, тэднийг сайн сайхан явахад тусалж байдаг. Үйлийн үр гэдэг нь тухайн хүний хийсэн сайн, муу зүйлс эргээд өөртөө, үр хүүхдэд нь ирэхийн нэр учраас үргэлж сайн сайхан зүйлсийг бодож, үйлдэж байгаарай. Тэр нь эргээд танд асар их аж жаргал, тайвшралыг өгөх болно.

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!