Сайн үйл үйлдэхэд тэр яарах болтугай, муу юмнаас оюун ухаанаа хамгаалах болтугай. Учир нь сайн үйлийг бүтээхээр яардаггүй хүний оюун ухаан муу үйлээс ханамж авдаг. Муу үйл үйлдсэн хүн дахин дахин бүү үйлдэг, муу үйлд хүсэл зоригоо бүү зориулаг. Муу үйл хуралдваас зовлон болъю.
“Тэр надад ирэхгүй” гэж зовлонгийн мухай хөнгөнөөр бүү бодогтун. Дусал дуслаар хурсаар ваар сав усаар дүүрдэгийн адил мунхаг хүн бага багаар хураасаар муу үйлээр дүүрдэг. Хэрвээ гартаа шархгүй бол хор бариад ч явж болно. Шархгүй тул хор гай болохгүй. Үүн лугаа адилмуу үйл хийдэггүй хүн гай зовлонд өртөхгүй.
Газар дээр ч, далайд ч, уулын завсар ч, энэ хөрст дээр хаана ч амьдрагчийг үхэл гүйцэхгүй газар гэж үгүй. Шийтгэлийн өмнө бүнд чичирч, шхлээс бүгд айдаг, тэгвэл бусдын оронд өөрийгөө тавиад үзэгтүн.бусдын амийг тасалж болохгүй, таслахыг ч шахан шаардаж болохгүй.
Өөртөө жаргал хайж яваад, жаргалыг адилхан хүсч явсан амьтдыг шийтгэсэн хүн үхсэнийхээ дараа ч амар амгаланг олохгүй. Шилбүүрдэн тууж үхрээ бэлчээх малчин лугаа адил үхэл, хөгшрөлт хоёр амьтай бүхнийг туудаг. Мэдэх чадахаар маруухан хүн хайнагийн шар шиг өтөлдөг, булчин шөрмөс нь нэмэгдэвч ухаан санаа нь хэвээрээ.
Өөрөө өөртөө хортой үйлийг үйлдэхэд хялбар. Харин ач тустай хэрэгтэй үйлийг үйлдэхэд тун амаргүй. Үйлдсэн муу үйлээ сайн үйлээр арилжин аврагч нь энэ хорвоог үүлэн чөлөөн дөх наран адил гийгүүлнэ. Харамч хүн бурхадын оронд морилж чадахгүй,харин мунхагууд бусдад өгсөнөө мартдаггүй.
Ухаант хүн бусдад өгөөд баясдаг, учир нь үүнийхээ үрээр тэр аз жаргалыг мэдэрдэг. Муу үйл үйлдэхгүй байх, сайн сайханд тэмүүлэх, оюун ухаанаа ариусгах нь гэгээрэгсдийн сургаал мөн. Алтан зоосоор бороо орсон ч шунал хүсэл ханахгүй. Шунал өвчин ихтэй байгаад түүнээс хүртэх баяр баясгалан нь бага гэдгийг мэдэгч нь цэцэн хүн мөн.
Үхлээс эмээж шаналсан хүмүүс хорогдох газар хайдаг: ууланд, ой модонд, төгөл дэх моднуудад, булш бунханд. Буянтай сайн хүнийг олоход хэцүү: тэр газар болгонд төрдөггүй. Гэвч тэр цэцэн хүн хаана төрнө, тэнд аз жаргалтай удам цэцэглэнэ.
Ялалт үзэн ядалтыг төрүүлдэг, ялагдсан хүн гунигтай амьдардаг. Ялалт бол ялагдлаас татгалзсан /тайван/ амирлангуй хүн жаргалтай. Буянтай тэнгэрлэг хүмүүсийг харахад ч таатай, тэдэнтэй хамт айх нь аз завшаан. Мунхаг тэнэгүүдийг хардаггүй хүн үргэлж жаргалтай байх болтугай.
Дэмий сэлгүүцэхэд амьдралаа зориулж, гэгээрч боловсрохыг чармайгаагүй, зорилгоо умартан, зугаа уэнгэл хөөгч нь төгс гэгээрэхүйн төлөө өөрийгөө боловсруулагчид атаархдаг. Тэр уур хилэнгээ ууч хүлээутэй зангаар, мууг сайнаар, харамын сэтгэлийг өгөөмөр сэтгэлээр, худал хуурмагийг шударга үнэнээр номхруулдаг.
Үнэнийг ярь, уур хилэнд бүү авт, чамаас бага атугай зүйлийг гуйвал өг. Энэ гурван болзлын тусламжтайгаар бурхдад ойртож болно. Зөвхөн магтаалд буюу зөвхөн шүүмжлэлдтохирсон хүн гэж байгаагүй, байхгүй, бий болох ч үгүй.
Мэргэн хүн бохир буртагаа аажимдаа, бага багаар, цаг цагаар гээх нь алт мөнгөний дархан мөнгийг аажим халаан цэвэршүүлэхтэй л адил болой. Хэрээ мэт хэнэггүй, шазруун, хаширгаатай, бодлогогүй, эвдэрсэн хүнд амьдрах нь амархан.
Гэвч төлөв даруу, цэвэр ариуныг хайгч, шуналгүй, илүү дутуу зангүй, алсын хараатай, амьдрал нь цэвэр ариун хүнд амьдрах хэцүү. Хүсэл тачаал лугаа адил их гал гэж үгүй. Уур хилэн шиг зангиралт гэж үгүй. Хууран мэхлэх лугаа адил тор гэж үгүй. Хүсэл шиг их мөрөн гэж үгүй
Бурхан багшийн сургаалын цоморлог буюу дхармападагаас