Home Хүн Уур хүний сэтгэлийг өвчлүүлнэ Уур хилэн зовлонгийн шалтгаан Уурын шалтгаан нь омог бардам сэтгэл

Уур хүний сэтгэлийг өвчлүүлнэ Уур хилэн зовлонгийн шалтгаан Уурын шалтгаан нь омог бардам сэтгэл

by Aurora

Уур, галзуу, согтуу гуравын үр нь өөр ч, дүр нь ижил хэмээн Урьдын нэгэн цагт ээж минь хэлдэг байж билээ Угтаа үр нь ч ижил, дүн нь адил хэмээн Ухаант мэргэд тэднийг сэтгэлтэй холбож тайлбарласан нь бий Уур харин эрүүл хүнээс ч гарах атал

 

Удаах хоёр нь өвчин, архи хоёроос үүдэлтэй гэх ч Уг чанартаа аль аль нь сэтгэлийг өвчлүүлнэ Уршиг дагавар нь ч мөн сэтгэлтэй холбоотой гэнэ Уур гэдэг өвчинг ухаж гаргах бодьгүй тул Ухамсар, сэрэмжийг л ашиглан отож Уурлах үед нь уургалан барих л замаар

Уг гарлаар нь устган хөөх боломжтой гэнэ Уг гарал үүсвэр нь хоосон барьцгүй ч гэлээ Угтаа бол нисванисийн сэтгэлийн үр дагавар Уур хилэн зовлонгийн шалтгаан мөн тул Угтан үйлдэл дээр нь дарахаас өөр гарцгүй гэнэ Уурын шалтгаан нь омог бардам сэтгэл

 

Уг сурвалж нь би-ийн мунхаг сэтгэл Уурыг өдөөгч нь бидний дотоод нөхөр Ухааруулж хүмүүжүүлэгч нь харин гадаад дайсан гэнэ Угтах дайсан үгүй байсан бол Уур хилэн хаанаас төрөх билээ Урамшуулж өдөөх нөхөр үгүй бол Уурын мөн чанарыг хэрхэн онож чадах хэмээнэ

Ухаж сайн бодвоос дайсан гэдэг багш, сургагч Угтагч дотоод нөхөр бол сэтгэлийн гэм тул Угтаа багшид талархан, найрсаг сэтгэлээр хандан Уурын мунхагийг уг ёзоороор нь устгах учиртай бус уу

 

Эх сурвалж: Ө.Батболд  Уур /Ухаархуй шүлгийн цомгоос/

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!