Home » Зовлон зүдүүрээс хагацахын тулд хорвоогийн тачаал шуналаас салах хэрэгтэй. Шунал тачаалаас ангид байдалд зөвхөн гэгээрсэнээр хүрч болно.

Зовлон зүдүүрээс хагацахын тулд хорвоогийн тачаал шуналаас салах хэрэгтэй. Шунал тачаалаас ангид байдалд зөвхөн гэгээрсэнээр хүрч болно.

by Aurora

Амьдралын тухай зөв төсөөлөл: Энэхүү хүний ертөнц зовлон зүдгүүрээр дүүрэн. Амьдрах нь зовлон, өвдөх нь зовлон, үхэх нь зовлон, дургүй хүргэх хүнтэй учирах нь зовлон, хайртай хүнээсээ хагацах нь зовлон, хүссэндээ хүрэхгүй бол мөн адил зовлон, аливаа юманд дасах нь зовлон.

 

Энэ бол зовлонгийн үнэн юм. Ахуй орчлонгийн зовлон зүдгүүр, хүний санаа сэтгэлд цөмрөн ордог тачаал шуналаас үүддэг нь эргэлзээгүй. Ертөнцийн тачаалын үндэс шунал нь асар хүчтэй хүслэнгээс ургана. Энэхүү шунал амьдралд учиргүй дассанаас үүднэ.

Нүд харж, чих сонсож буй бүхнийг хүн хүсч эхэлдэг. Тэр ч бүү хэл, үхэхийг ч хүсэх нь буй. Энэ бол зовлонгийн учир шалтгааны үнэн юм. Хэрэв ертөнцийн тачаал шуналын бүх үндэс, язгуурыг устгаж, дасаж дадсанаасаа салж ангижирвал зовлон арилна.

Энэ бол зовлонг дарж устгахын үнэн мөн. Зовлонгоос салхын тулд найман зөв зам мөрийг хөөх хэрэгтэй. Эдгээр нь зөв үзэл, зөв бодол, зөв үг, зөв үйл, зөв амьдрах, зөв тэмүүлэх, зөв санаж дурсах, ухаан санаагаа зөв төвлөрүүлэх болой.

 

Энэхүү цангааг тайлагч найман мөрийг зөв замын үнэн гэнэ. Энэ ертөнц зовлонгоор дүүрэн тул эдгээр үнэнийг гүн гүнзгий ухаарваас зохино. Зовлон зүдүүрээс хагацахын тулд хорвоогийн тачаал шуналаас салах хэрэгтэй. Шунал тачаалаас ангид байдалд зөвхөн гэгээрсэнээр хүрч болно. Гэхдээ энэхүү найман замыг дагавал л гэгээрнэ.

Эх сурвалж: buddhism.mn

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!