Home » ШӨНӨ УНТАХДАА WIFI ТӨХӨӨРӨМЖӨӨ УНТРААЖ ХЭВШИЖ, ХҮҮХЭД БОЛОН ГЭР БҮЛЭЭ ХАМГААЛААРАЙ

ШӨНӨ УНТАХДАА WIFI ТӨХӨӨРӨМЖӨӨ УНТРААЖ ХЭВШИЖ, ХҮҮХЭД БОЛОН ГЭР БҮЛЭЭ ХАМГААЛААРАЙ

by Aurora

Шөнө унтахдаа Wi-fi төхөөрөмжөө унтрааж хэвших уриалга. Төхөөрөмжөө унтрааж хүүхэд болон гэр бүлээ хамгаалаарай. Гар утасны цацраг нь хүний биед тэр тусмаа тархи, нөхөн үржихүйн эрхтнүүдэд нэн сөрөг нөлөөтэй нь хэдийнээ батлагдлаа. Уг цацрагийн үүсгэгчид ойртох тусам цацрагийн хор нөлөө нь улам ихэсдэг. Мөн эдгээр үүсгэгчийн тоо нэмэгдэхийн хэрээр бас хор нөлөө ихэснэ.

 

Бид гудманд байгаа гар утас болон Wi-fi цацагч антенуудыг унтрааж чадахгүй ч хамгийн ойроос нөлөөлж буй гэрийн Wi-fi цацагчаа унтрааж гэр бүлийн гишүүдээ хамгаалаарай. Та өөрсдийнхөө болон хөршүүдийнхээ төлөө Wi-fi төхөөрөмжөө шөнө унтраадаг ч таны хөрш унтраахын ач тусыг мэдэхгүй байгаа юм биш биз!

Энэ уриалгыг бүх хөршүүддээ хүртэл SHARE хийж бүх нийтээрээ хэрэгжүүлье! Хүүхдүүдээ цацрагийн хороос хамгаалах жор.  Өнөө цагт бид хүүхдүүддээ зурагт ихээр үзүүлдэг. Үзүүлэхдээ хэмжээ хязгаартай байх хэрэгтэй. Үгүй бол цацрагийн хоронд хордох аюултай. Үүнээс болж тархи цуцамтгай болно. Толгой өвдөнө.

Тиймээс хэрэв өдөрт 1 цаг зурагт үзүүлсэн бол 1 цаг элсэн дээр наадуулж байж тэр цацарагийг идэвхигүй болгодог. Цацраг гэдэг зүйл элс юмуу шохойн чулуунд хэмээ алддаг. Шохойнд харшлах өндөр магадлалтай тул элс нь илүү дээр.

 

Мөн өдөржин хүүхэд зурагт үзэж, утас шагайсан бол орой нь заавал хүүхдээ ногоон цайнд оруулж байх хэрэгтэй. Ингэснээр арьсанд шингэсэн цацрагийг идэхвхигүй болгоно. Хүүхдийн арьсанд цацраг ихдээд байх юм бол биеэр тууралт гарах, бие дархлалгүй болох, цаашлаад нарны харшил, тоосонцорын харшил гэх өвчин үүсэх үндэс болно.

Хүүхэд гар утас, зурагт үзэж суухад тархинд нь “стресстэж байна” гэх дохио очиж, дархлаа нь унадаг.
Хүүхдийн нүдний хараа муудах, анхаарал төвлөрөх хугацаа богиносох, дархлаа унах гэх зэргээр алгын чинээхэн гар утас бидний хүүхдэд аюул учруулж байгаа юм. Хүүхдийн өсөлт хөгжил, дархлаа хүчтэй байхад чухал нөлөөлөх зүйлийн нэг нь хөдөлгөөн.

Ялангуяа таваас доош насныханд булчингийн хөгжил, ясны хөгжил эрчимтэй явагдаж байдаг. Хөдөлж байж улам сайн хөгждөг байна. Гэтэл гүйж, хөдөлж, хөгжих үедээ утас, зурагтыг удаан хугацаанд үзсээр байвал хүүхдийн сэтгэл санаа, дархлааны системд хэрхэн нөлөөлөх талаар сэтгэл зүйч Ц.Дэлгэрмэнд “Хүүхэд зурагт, гар утас үзэхдээ биеэ эвхэж суудаг.

 

Энэ үед булчин чангарч, тархинд “Стресстэж байна” гэх дохио очих ба цусанд стрессийн даавар ялгарна. Хүүхэд өөрөө ч мэдэлгүй зурагтын өмнө стресстээд сууж байна гэсэн үг. Эрт үеийнхээр жишээлбэл, араатан амьтан дайрахад хүн биеэ хумьж, нэг бол эсэргүүцэн дайрах, эсвэл зугтахын аль нэгийг сонгоно. Хэрэв хүүхдийг зурагт, утас үзэж байхад нь унтраа, боль гэвэл эсэргүүцэн дайрах хувилбарыг сонгох нь элбэг байдаг.

Хүүхдээ “Үгүй” гэж хүчтэй эсэргүүцэхэд нь эцэг, эхчүүд орхисоор байвал стрессийн даавар ялгарсаар дархлааны систем унана. Жишээлбэл, хоёр цагийн хугацаанд биеэ хумьж, зурагт үзээд суувал дархлааны систем эргэн сэргэхэд тодорхой хугацаа шаардана” хэмээн өмнө нь хэлж байв.

Түүнчлэн Харвардын их сургуулийн Бизнесийн сургуулийн багш Эми Кадди “The Presence” номд өгүүлснээр хүн биеэ хумьсан байдалтайгаар 60 секунд байхад л кортизол буюу стрессийн даавар ихсэж, өөртөө итгэлтэй байдал нь буурч байсныг дурдсан байдаг.

 

Утасны хэрэглээг хязгаарлах зөвлөмж Гэртээ орж ирээд гараа угаасны дараа л утсандаа хүрэх, унтахаасаа өмнө утсаа үзэж болохгүй гэж хүүхдэдээ хэлдэг бол та ч бас тийм байх ёстой. Гэртээ дүрэм тогтоо. Тухайлбал, хичээлийн цагаар хол байлгах, хоолны цагаар утас үзэхгүй байх, тодорхой цагт унтах гэх мэт. Утасны хэрэглээг шийтгэл болгон хорьж болохгүй.

Хүүхдүүд, ялангуяа өсвөр насны буюу 10-аас дээш насныханд найз нөхдийн харилцаа холбоо хамгийн чухал учир утсыг нь хураах, хэрэглэхийг нь хориглох гэх мэт нь хүндээр тусна. Учир нь хүүхдүүдэд найзтайгаа холбогдох нэг хэрэгсэл нь утас.

Харин харилцааны гол хэрэгслийг нь хурааснаар эцэг, эхийнхээ үгийг сонсохгүй байх магадлалтай. Оройн хоолоо бүгд хамтдаа хоолоо идэж, утсаа хол байлга. Бага насны хүүхдүүдэд энэ нь хамгийн чухал. Энэ үед эцэг, эх дууны хоолойны өнгө зөөлөн байх ёстой бөгөөд оройн хоолоо хамтдаа идэж байхдаа утсаа хол байлгацгаах нь зүйтэй юм.

 

Сайн эцэг, эх байхын тулд хүүхдийнхээ хүсэл бүхнийг биелүүлэх шаардлагагүй. Заримдаа хүүхдэдээд сайн зан төлөвийг хэвшүүлэхийн тулд “муу” эцэг, эх байх шаардлага гарна. Дүрмийг гэр бүлээрээ ярилцаж гарга. Хүүхдийнхээ утас хэрэглэх хэрэгцээг сайтар сонсож, аль гарагт илүү цаг хэрэглэх, аль гарагт цөөн цагаар хэрэглэж болох талаар ярилцаж, тохиролцох ёстой.

Ярилцаж, тохиролцон шийдвэр гаргах нь хүүхдийн цаашдын амьдрал, ирээдүйн хосын харилцаанд нь ч тустай.
Хүүхдийнхээ ангийн эцэг, эхийн хурал дээр жирийн утас хэрэглэх уриалга гаргах. Найзууд нь ухаалаг утастай бол хүүхдүүд ухаалаг утас авах хүсэл их төрнө.

Иймд ангийнх нь эцэг, эхийн хурал дээр сургуульдаа энгийн утас хэрэглэхийг уриалах нь зүйтэй. Иймд өсвөр насныханд унтахаасаа өмнө ганц цаг утсаа үзэх гэх мэт зүйл байж болохгүй тул 22:00 цаг гэхэд утсаа хол тавиад унтах ёстой гэх дүрмийг баримтлах ёстой. Хүүхэд гар утас, зурагт үзэж суухад тархинд нь “стресстэж байна” гэх дохио очиж, дархлаа нь унадаг.

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Цөмийн физикч Б.Лхагвасүрэн

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!