Home » Сэтгэлийг анагаах хамгийн шилдэг эм бол ХАЙР

Сэтгэлийг анагаах хамгийн шилдэг эм бол ХАЙР

by Aurora

Сэтгэл гэдэг барих биегүй, харагдах зүйлгүй мөртлөө хүн бүхэн мэдэрч чаддаг,байдаг гэдгийг нь мэддэг өвөрмөц “эрхтэн”. Биднийг хүн гэдгийн маань нотолгоо болох магадгүй цор ганц зүйл. Энэ эрхтэн маань бас бидэнд үл захирагдан өөрийн дураар аашилдаг. Тэрээр өөрийн гэсэн мэдрэх чадвартай.

 

 

Тархи бол элдэв тооцоо анализ дээр үндэслэн шийдвэр гаргадаг бол сэтгэл сонгох замаа шууд л мэдэрдэг. Огт танихгүй нэгэн яг л эртний танил дотно мэт санагдах. Царай зүс гадна төрх гялгар толигор ч цаанаасаа л хүйтэн мэдрэмж төрүүлэх ч нэгэн бдаг.

Энэ бол сэтгэл маань өөрийнхөөрөө хүлээж авч байгаа нь тэр. Сэтгэлийн оршин байх орон нь зүрх юм. Сэтгэл гэж хэлээд бид цээжиндээ гараа тавьдаг. Сэтгэл зүрх гэж хамтдаа хэлэгддэг. Сэтгэл маань бас өвдөж гэмтдэг, зовдог. Түүний хамгийн шилдэг эм бол хайр.

Хайр нь хязгааргүй олон өнгөтэй. Настан бууралд хүндэтгэлтэй хандах, нялх балчирыг өхөөрдөн харах нь мөн л нэг илрэл нь… Сэтгэл байгаа болохоор л бид мэдэрч, өрөвдөж хайрлаж, хайрлуулж, баярлаж цэнгэж, уйлж, хүн хэмээгдэн явна.

 

Хэрвээ биднээс сэтгэлийг минь авчихвал бид робот, хиймэл машинаас ялгарах юмгүй болно. Тэгэхээр бидний амьдралыг өнгө будгаар баяжуулж, аз жаргал алив хөдлөл цалгиагаар дүүргэж бялхаадаг сэтгэл гэдэг агуу баялагтай байгаа болохоор бид азтай.

Эвлүүлж бичих хэдэн үг маань нэг ч гэсэн хүний сэтгэлд гэгээн гэрэл нэмэх байх гэсэн итгэлээр сэтгэл маань догдлон байна. Сайн цагийн ерөөл учралаар гал мэт бадрангуй сэтгэл зүрхтэй залуус улам олшрох болноо. Сэтгэлээс сэтгэлд үг дайв.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

 

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн ЦОГТМАНДАХ

 

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!