Home » Хэт шүүмжлэгч хүний хүзүү сэрвээнд хуян үүсдэг гэнэ

Хэт шүүмжлэгч хүний хүзүү сэрвээнд хуян үүсдэг гэнэ

by Aurora

Бүх зүйлд шүүмжлэлтэй хандах нь нэг талаар хамгаалалт, дархлаа болох хэдий ч сөрөг зүйлс ихтэй байдаг.

Хэт шүүмжлэгч байх нь биднийг үргэлж бусдаас болон эргэн тойронд болж буй бүхий л үйл явдлаас дандаа буруу, мууг нь олж хардаг зуршилтай болгоно.

 

Гэтэл уг нь бид бүгд л сайн сайхан амьдрал руу тэмүүлж, түүнийгээ бүтээхийн төлөө амьдардаг. Харин өнөөх шүүмжлэгч сэтгэлгээ маань тэрийг маань харлуулж, устгадаг гэж хэлж болно. Учир нь шүүмжлэгч бодол нь хэзээ ч эерэг байдаггүй.

Эерэг бодол, эерэг үг, эерэг хандлагаас эерэг өөдрөг амьдрал, ирээдүй хамаардаг. Тэгэхээр эерэг сайны гэгээ орох зайгүй болсон ухаан бодолтой хүн яаж эргэн тойрондоо гэрэл гэгээг түгээх билээ. Тэгэхээр шүүмжлэгч байх тусам бидний хувийн амьдрал, бидний гадаад хорвоогийн тусгал болох дотоод ертөнц маань харанхуй, сөрөг болохоос өөр аргагүй болдог.

Үүгээр зогсохгүй шүүмжлэгч хүмүүсийн санаа бодолд төдийгүй физик түвшинд асуудал үүсдэг байна. Хуян хөөрөх гэж бид ярьдаг даа. Энэ нь эрүүл мэндийн байдал, амьдралын хэв шинжээс хамаардаг боловч бидний илүү чухал, салшгүй хэсэг болсон оюун бодол өөрөөр хэлбэл энергийн биеэс маш их хамааралтай байдаг.

 

Хүзүү сэрвээний орчимд олон хүн овойж бөөгнөрсөн товгортой болсон байдаг. Энийг бид олон янзаар нэрлэдэг, хуян, өндөр сэрвээ, авгай мах, г.м. Гэтэл зарим эзотерик болон парапсихологи судлаачдын үздэгээр энэ нь юманд дандаа шүүмжлэлтэй ханддаг, сэтгэл ханамжтай байж чаддаггүй, бас өөртөө итгэлгүй, өөрийгөө их голдог хүмүүст голдуу үүсдэг гэнэ шүү.

Тэгэхээр өөрт чинь тийм “бөгтөр” үүссэн бол өөрийнхөө авир байдал, бодол санаагаа шинжээд дүгнээд үзээрэй гэж зөвлөе. Хэт шүүмжлэгч байх нь биднийг үргэлж бусдаас болон эргэн тойронд болж буй бүхий л үйл явдлаас дандаа буруу, мууг нь олж хардаг зуршилтай болгоно.  Бусдыг биш өөрийгөө шинжих нь танд ухаарал авчирна.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

 

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

 

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!