Хамгийн багадаа 32 удаа зажилж байж залгиж сур гэсэн эртний үгийг цээжилж авЭрүүл байхад уг нь тийм ч олон бас үнэтэй зүйлс шаардлагатай биш л дээ. Гэхдээ анхнаасаа санаа тавихгүй л бол хожмын нэг өдөр маш өндөр төлбөр төлөх шаардлага гарч болох хэдэн зүйлс бий. Хамгийн эхэнд шүд байдаг.
Яагаад эхэнд тавихын учир нь сүүн шүднээс эхлээд л анхаарч тордож эхлэхгүй бол шүд эрүүл биш болсноор бидний эрүүл мэндэд маш их хор хохирол учрах суурь нөхцөл бүрддэг. Шүд муутайгаас болж бид хоол хүнсээ олигтой зажилж чадахгүй болдог.
Энэ нь хоол боловсруулах замын эрхтэн системийг муутгаж өвчлүүлэх эхлэл болдог. Энэ нь бидний дархлаа сулрах, цус хүчилжих том шалтгаан болно. Энэ бол ханиад томуунаас эхлээд хорт хавдар хүртэлх бүхий л өвчинд бие маань амархаан сөгддөг болноо гэсэн үг.
Бас арьсны элдэв өвчлөл экзем, алерги зэргийн эхлэл нь шүд муутайгаас үүдэлтэй гэхэд та итгэх үү? Иймээс л үр хүүхдийнхээ шүдийг эрүүл байлгахад зарцуулж буй өнөөдрийн цаг мөнгө чинь хожмын өдрийн хорт хавдар эмчлүүлэх их зардлаас ч илүү үнэ цэнэтэй, чухал байж болно гэдгийг ойлгох хэрэгтэй.
Бас илүүдэл жингээсээ салахыг хүсэгчдэд хэлэхэд идэж буй, амандаа орсон юуг ч бай хамгийн багадаа 32 удаа зажилж байж залгиж сур гэсэн эртний үгийг цээжилж ав гэж хэлье. Тэгж чадвал тэр илүү хэдэн кг чинь зовоолгүй арилаад өгнө.
Гэхдээ ганц нэгхэн удаа биш, хооллох бүртээ тэгж зажилж байж амжилтанд хvрнэ шүү ккк. Тэгэхийн тулд мөн л эрүүл бас өөрийн “ориг” цахиуртай байх хэрэгтэй. Бас нэг чухал зүйл бол хөдөлгөөн юм. Энийг бүгд л мэдэх газар даа.
Тогтмол хөдөлж дасгалжиж байснаар цус, тунгалагийн эргэлт сайжирч, биеийн эсэргүүцэл сайн, үе мөч багана нуруу эрүүл, уян налархай байж чаддаг. Булчин бол хоёр дахь зүрх гэгддэг. Булчингаа хөдөлгөж байж зүрхээ ачаалал багатай байлгах боломжтой. Дараагийн маш чухал зүйл бол эрүүл зөв хооллолт билээ.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах