Монголчуудын аргалын утааны нууцыг Энэтхэгийн нэгэн эмч, эрдэмтэн доктор Шарма олж мэдээд монголоос аргал аваачаад Энэтхэгийн уушгины тахал туссан хүмүүсийг аргалын утаагаар утсан чинь их амжилт олж утааны эдгэрүүлэх чадалд гайхсан байна.

Японы эрдэмтэн аргалын утааг судлаж үзээд элдэв өвчлөлтийн нянг устгагч байгааг тогтоожээ. Аргалын утаанд янз бүрийн нянг устгагч байгаа гэж тэр эрдэмтэн үзсэн нь аргалын утааны тухай яриад буйн том баталгаа болж өгөх мэдээлэл юм.
Тэгэхдээ монгол малчдын шээзгийнд түүж цуглуулдаг “монгол арга” л тийм чанартай болохоос өөр орны өөр малын баас тийм биш нь мэдээж. Сарлаг гэхэд л 200-гаад төрлийн эмийн ургамал иддэг. Монголчууд судар номыг баринтаглаад хойморынхоо авдар дээр нандигнан тавьдаг түгээмэл уламжлалтай билээ.
Авдар дээр тавиастайгаар олон жилийг өнгөрөөсөн судар аргалын утаанд шаралтлаа нэвчсэн байдаг. Тийм судрууд манай үндэсний Төв номын санд хэдэн зуугаараа бүүр 1920-иод “Судар бичгийн хүрээлэн” байгуулагдахаас эхлээд бараг зуу шахам жил хадгалагдаж байгаа.
Гэтэл тэдгээр судруудад орчин үеийн цаасан номны өвчин болох мөөгтөх, хорхойтох, чийгтэх, тоосжих аюул огтхон ч халдаагүй байсаар байгаа билээ. Монгол үнэр. Ганга: Сөрөг энерги зайлуулдаг ба түүний найрлаганд байх thymol гэдэг бодис нь амьсгалын замыг цэвэрлэх, мэдрэлийн эсийг сэргээх, орчныг ариусгах үйлчилгээтэй.
Сөрөг энергитэй газар мөнгөний урсгал зогсдог. Бөөгийн шашинд элдэв дэв бузар хөөж, эерэг энерги бий болгох зорилгоор гангыг уугиулдаг байна. Аргал: Японы эрдэмтдийн судалгаагаар аргал нь 300аад төрлийн нян бактерийг устгадаг болох нь нотлогджээ.
Монголчууд эрт үед харшилгүй байсан нь аргал түлдэг байсантай нь холбоотой. 0-3 насандаа аргалын утаа үнэртэж өссөн хүүхэд ургамлын харшил тусдаггүй байна. Арц: Хонин арцны найрлаганд байх KASA CIN гэх бодис нь бактер устгах, агаар цэвэршүүлэх өндөр үйлчилгээтэй тул амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх ба ариутгах үйлчилгээ үзүүлнэ.
Мөн хонин арц нь хүний биеийн гэмтсэн гэрлэн бүрхүүлийг сэргээх үйлчилгээтэй. Шашны зан үйлд хэрэглэнэ. Энэ бол бас аргалын утааны нэг гайхамшгийн нотолгоо юм. Аргалын утаа бургилсан малчны гэр ариун болой. Сардаа орон гэртээ маш багахан хэмжээний аргалын утаа уугиулж байгаарай. Аргалын утаа нь хүний биед байгаа 300 гаруй нян, бактерийг устгадаг ид шидтэй.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Л.Түдэв