Өчүүхэн үгэнд уур тань асч, үнэн байсан ч мухар зөрүүдэлж, өөрийгөө хамгаалах гэж үгээ хурцалж, өнгө гялгар бүхэнд сэтгэл тань татагдаад байвал та дотоод ертөнц рүүгээ нэг өнгийгөөрэй. Сэтгэлээ тогтоох хамгийн үр дүнтэй арга бол бясалгал. Хэн нэгэн чамд итгэж байвал яаж ашиглах вэ биш, яаж итгэлийг нь алдахгүй байх вэ гэж бодоорой. Бусдад өгсөн үнэ цэнэ буцаад чамд ирдэг юм.
Тодорхойгүй байдал, хоосон найдлага, эргэлзээ зэрэг нь хүний хүчийг бардаг. Эд сайтай нь бус хань сайтай нь жаргадаг. Амьдралд бууж өгөөгүй хүмүүс л амжилттай явдаг. Ядарч болно, ганцаардаж болно, шантарч болно, уйлж болно. Харин хэзээ ч битгий бууж өг. Хэн ч чамайг юу ч гэж хэлсэн хэзээ ч бүү гутар. Амжилттай яваа хүмүүс амжилтыг хүлээн суудаггүй, харин тэмцэж бүтээдэг.
Алхам алхмаар тогтмол урагшлахыг байнга хичээ. Бороо асгах шиг амжилт гэнэт ирэх нь барагтай л үгүй. Хичээгээд л байгаарай. Зөөлөн байдаг нь хүндлэл + ухаан + тэвчээрийн нийлбэр юм шүү. Сул доройтой андуурах хэрэггүй.
Сэв суусан Сэтгэл, Цав суусан Шаазан хоёр хэзээ ч хуучин хэвэндээ ордоггүй юм. Мөнгөжих тусам хувцаслалт даруусна. Мэдлэгжих тутам хэрэглээ даруусна.
Ухаажих тусам зан даруусна. Хэн нэгэн хүн таньд тусалсан учраас та өдий зэрэгтэй яваагаа хэзээ ч бүү март.Тиймээс боломж л байвал хүнд тусалж байгаарай. Хүн давраад буйгаа мэддэггүй. Дарамтлаад буйгаа ойлгодоггүй. Харин гомдож гологдсоноо л маш сайн мэддэг.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Tsetsegjargal Dorj