Мөнгө дуудах арга нь үр дүнгээ өгнө. Гэвч түүнийг та өөрийн данснаас авч буй хэрэг юм. Танд банкны хадгаламж байдаг байлаа гэхэд та шуудхан бүгдийг нь авчихаж болно эсвэл аажмаар бага багаар авч болно шүү дээ.
Мөнгө дуудах аргын тусламжтайгаар өөрийн карма буюу өөрийн данснаас та мөнгийг авч болно. Мөнгө танд түргэнээ ирнэ, дараа нь огт ирэхээ болино. Яагаад гэвэл та аль хэдийнээ дансаа хоослосон шүү дээ.
Мөнгө дуудах нууцлаг арга практикууд нь өөрийнхөө ирээдүйд хэрэглэх данснаас мөнгө авч байгаа л үйл юм.
Өглөгийн хууль: Хэн таарсанд нь өглөг өгөх хэрэггүй. Энэхүү өглөгийн хуулийг маш энгийнээр тайлбарлавал, бидний мөнгө хаашаа явна, бид тийшээ явна. Хэрэв бидний мөнгө Туйлын Үнэнийг зорьж яваа мэргэн хүний халаасанд орох аваас бид түүний араас дагах болно.
Хэрэв бидний өргөл маш хүчтэйгээр уруудан доройтож яваа мэхлэгчийн халаасанд орох аваас бид мөн түүнтэй хамт уруудан доройтох болно. Бид юунд мөнгө төлнө, тийм кармаг хүлээн авна. Хэрэв бид бурханлаг хөгжлийн тулд мөнгө төлөх аваас бид энэхүү бурханлаг хөгжлийн хувь хишгийг хүртэх болно.
Хэрэв бид уруудал доройтолд мөнгө төлөх аваас энэхүү уруудал доройтлоос “хувь хишиг” хүртэх болно. Өргөл нь яг л билеттэй адил. Билет худалдан авахын тулд бид эхлээд галт тэрэг маань хашаа явахыг баттай мэдсэн байх хэрэгтэй. Магадан орох билет худалдан авчихаад Сочи орчихно хэмээн гэнэхнээр хүлээх хэрэггүй.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс, Рузов.В.О (Патита Павана дас лекц