Home » Ухамсарт хармын сэтгэл хэдийчинээ хуримтлагдсан байна төдийчинээ мөнгө олох боломж тань хомс болох болно. Аз хийморь тийм нэгэн рүү ирдэггүй.

Ухамсарт хармын сэтгэл хэдийчинээ хуримтлагдсан байна төдийчинээ мөнгө олох боломж тань хомс болох болно. Аз хийморь тийм нэгэн рүү ирдэггүй.

by Aurora

Ядуу амьдралтай нэгэн ба мөнгө олж чаддаггүй хүмүүсийн хувьд юуны түрүүнд өлсгөлөн амьд амьтдыг хооллохоос эхлэх хэрэгтэй.Гэхдээ махаар биш. Жишээ нь шувуунд талх өгөх ч юм уу. Үгээгүй ядаа хүмүүст мөнгө өгөх гэх мэт. “Би юугаа өгөх юм бэ? Энэ бол миний сүүлчийн зуун рубль шүү дээ!” гэж та хэлж болох юм.

 

Гэтэл энэ нь та сүүлчийн зуун рублиэ өгч чадахгүй учраас л танд мөнгө ирэхгүй гэсэн үг. Хармын сэтгэл. Ухамсарт хармын сэтгэл хэдийчинээ хуримтлагдсан байна төдийчинээ мөнгө олох боломж тань хомс болох болно. Аз хийморь тийм нэгэн рүү ирдэггүй.

Жинхэнэ буянт үйл:  Зүй зохисгүй хүмүүст мөнгө өгөх нь ямар ч утга учиргүй. Тагтаа хооллох нь буянт үйл мөн. Сайхан үг хэлэх нь мөн л буянт үйл мөн. Ойр дотныхныгоо хамгаалах нь мөн буянт үйл мөн. Буянт сайн үйлийг үйлдэх хэрэгтэй. Гэхдээ мөнгө тараах хэрэггүй.

Хамгийн шилдэг буянт үйл бол боловсрол мэдлэгийг олгох явдал. Бананаар хүүхдийн цэцэрлэгийн бүх хүүхдийг хооллож болно. Бананаар амьтны хүрээлэнгийн хамаг сармагчингуудыг хооллож болно. Бананаар өөр бусад хүмүүсийг хооллож болно. Гэвч ингэлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй. Харин хүмүүст мэдлэг боловсролыг өгөх үед хүмүүс өөрчлөгддөг.

 

Ведүүдэд өгүүлснээр, мунхаг харанхуйн өглөг гэдэг нь өгсөн зүйлийг нь өөрийн хувийн зорилгод ашиглах хэн нэгэнд болон гуйлгачин ядууст өгөх өглөгийг хэлэх бөгөөд хоёр дахь төрлийн буянт үйлийн тухайд: “Би тэнд нэг сүм дуган баричихая.

Тэгвэл Бурхан надад аз амжилт илгээх байх” гэх мэтээр бодож буянт үйл үйлдэхийг хэлнэ. Энэ нь шуналын төрлийн буянт үйл юм. Мэдлэг олгох эсвэл мэдлэг олгогчид өглөг өгөх нь саттва гуна буюу буяны, цэвэр ариун түвшний буянт үйл гэж тооцогдог. Тийм учраас боловсрол мэдлэг олгох нь хамгийн чухал үйл. Ийм нэг үг байдаг даа: загас өгч болно, эсвэл загасчлах аргыг нь зааж өгч болно аль нь дээр вэ гэж. Уурга өгөөд, загас барих аргыг заах.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

 

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!