Мөнгөтэй харьцах дүрэм: Мөнгө ба эд баялаг эмх цэгцтэй байдалд дуртай. Хэрэв та мөнгийг нугалаад халаасандаа хийж авч явах аваас тэр танаас зугатаж эхлэнэ. Түүнийг маш нямбай хадгалах хэрэгтэй ба энэ бол эрчим энергид хүндэтгэл үзүүлж буй хэлбэр юм. Түүнийг Лакшми хэмээн нэрлэдэг ба хөгжин цэцэглэхийн эрчим гэсэн утгатай.
Хэтэрхий шунахай сувдаг байх хэрэггүй. Харин арвич хямгач байх хэрэгтэй. Учир нь гэвэл арвич хямгач байдал бол хөлжин чинээлэгжихүйн бурханлаг эрчим шингэсэн байдаг тэр хүч юм. Энэтхэгт мөнгийг Лакшми хэмээн нэрлэдэг.
Ийм учраас хэрэв газарт мөнгө хэвтэж байх аваас жишээ нь шалан дээр хэвтэж байх аваас түүн дээгүүр алхаж болохгүй.
Түүнийг дээш авч цэвэрлэх хэрэгтэй. Хэрэв тан руу мөнгөний их урсгал цутган орж ирэх аваас түүнийг зүгээр л хаа хамаагүй цацах нь сайн зүйл биш. Энэ нь харамчийн илэрхийлэл биш харин хүндэтгэлийн илэрхийлэл юм.
Хэрэв хүн урьд өмнө нь өглөг өгч байсан бол, харамч биш бас хомхой сувдаг биш байсан бол эд баялаг өгөгддөг.
Дашрамд нь хэлэхэд харамч зан мөнгө олох боломж ч олгодоггүй гэдгийг та мэдэх үү? Харамч зан мөнгө олгодоггүй бас мөнгө олох боломж ч өгдөггүй. Түүнчлэн цадашгүй хомхой сувдаг зан үүнд хамаатай. Бизенст амжилт олохын нууц нь: Хэрэв хүн өмнөө мөнгө олох зорилго тавих аваас тэр мөнгө олох нь байтугай гуйлгачин болох нь бий.
Хэрэв хүн бусдад туслах зорилго тавих аваас (ямар нэг дэвшилтэт зорилготой байх аваас) мөнгө өөрөө түүний халаасанд орж ирэх болно. Учир нь ийм зорилго бүхий хүн өөрөө өөрийнхөө ахуйг зүгээр л ариусган цэвэрлэж байдаг.
Эх сурвалж: Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын, Аюурведийн эмч, сэтгэл зүйч О.Г.Торсунов лекцээс,